ШУТИС, ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН ТЭНХИМИЙН ДОКТОР (Sc.D), ПРОФЕССОР ДАШДОНДОГИЙН ЦЭДЭНБАЯР АКАДЕМИЧ ХЭРГЭМ ХҮРТЛЭЭ
delger

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Математикийн тэнхимийн шинжлэх ухааны доктор, профессор Дашдондогийн Цэдэнбаяр 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Академич хэргэм хүртээлээ.

                                         

ШУТИС-ийн Ректор Т.Намнан болон эрдмийн хамт олон Д.Цэдэнбаяр академичийг хүлээн авч баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.  

                                                             

Д.Цэдэнбаяр академич функционал анализ, операторын онолын чиглэлээр судалгааны ажлаа хийж, сонгодог Вольтерийн операторын “пэнсил” хэмээх ойлголтыг тус салбарт нэвтрүүлсэн бөгөөд түүний эрдмийн бүтээлүүд нь олон улсын эрдэмтэн судлаачдад үнэлэгдэн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Польш, Канад, Япон, Хятад болон өөрийн орны эрдэмтэдтэй хамтран дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлжээ. Түүний бүтээлээс Оксфордын Их сургуулийн сурах бичигт орсон байдаг. Тэрээр мөн АНУ-ын Математикийн Нийгэмлэгийн сэтгүүлийн хянан тохинуулагчаар ажилладаг. Д.Цэдэнбаяр академич маань дэлхийд данстай эрдэмтэн болжээ.

      ЭРХЭМ АКАДЕМИЧ-даа  эрдмийн их ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШУТИС-ИЙН ЗАХИРГАА

ХШУС-ийн ЗАХИРГАА

МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ