ХШУС-ийн магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүлэл шалгаруулах “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж эхний шатнаас шалгарсан магистр, доктор оюутнуудын илтгэлийг 2026 оны 03 сарын 13-ны өдөр хэлэлцүүллээ.
Тэнхимүүдээс шалгарсан магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүллүүдийг ЭНБДарга доктор (Ph.D), дэд профессор Х. Отгондорж, Химийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Т. Баттөмөр, Математикийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) дэд профессор Т. Баяртөгс, Физикийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Н. Насанбат нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж эхний 3 байрыг шалгаруулсан болно.
Магистр оюутны ангилалд:
Тэргүүн байрыг Математикийн тэнхимийн магистрант Б.Нандин-Эрдэнэ “Амьсгалын замын халдварт өвчлөлийн динамик загварчлал” сэдвээр (удирдагч багш доктор Г.Батцэцэг),
Хоёрдугаар байрыг Химийн инженерчлэлийн тэнхимийн магистрант Ч.Жавзандулам “Бүрэн хааны фосфатын баяжмалыг хүчлийн аргаар боловсруулж фосфорын хүчил болон нэмүү өртөг шингэсэн суфер фосфатын бордоо гарган авах судалгаа” (удирдагч багш доктор, Т.Оюун-Эрдэнэ),
Гуравдугаар байрыг Химийн инженерчлэлийн тэнхимийн магистрант Л.Бадамжав “Бетоны нэмэлтийн судалгаа” (удирдагч багш доктор Р.Долгоржав ) итгэлээр тус тус эзэллээ.

Доктор оюутны ангилалд:
Тэргүүн байрыг Химийн инженерчлэл тэнхимийн докторант Ц.Батцэцэг “Полимерын дулааны боловсруулалтын бүтээгдэхүүний чанарт байгалийн цеолит катализаторын үзүүлэх нөлөө” сэдвээр (удирдагч багш доктор, дэд профессор Э.Бат-Эрдэнэ),
Хоёрдугаар байрыг Физикийн тэнхимийн докторант Б.Одонтуяа, “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр ( удирдагч багш доктор, профессор Г. Мөнхсайхан, доктор Д. Отгонбаяр),
Гуравдугаар байрыг Химийн инженерчлэлийн тэнхимийн докторант Х.Серикжан “Шивээ-Овоогийн ордны нүүрсний хийжүүлэлтийн судалгаа” (удирдагч багш Доктор, дэд профессор Б.Тунгалагтамир) итгэлээр тус тус эзэллээ.


Хуралд оролцсон нийт магистр, доктор оюутнууддаа цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
Зохион байгуулах комисс
ХШУС-ийн магистр, доктор оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа.
ХШУС-ийн бакалавр оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Оюутны математикийн XXIX олимпиадын I даваа 2026 оны 03-р сарын 14 нд бүрэлдэхүүн сургуулиуд дээр амжилттай болж өндөрлөлөө.
Физикийн олимпиад оролцохыг урьж байна.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.