ХШУС-ийн бакалавр оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүлэл шалгаруулах “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2026” хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж эхний шатнаас шалгарсан бакалавр оюутнуудын илтгэлийг 2026 оны 03 сарын 12-ны өдөр хэлэлцүүллээ.

Тэнхимүүдээс шалгарсан бакалавр оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүллүүдийг ЭНБДарга доктор (Ph.D), дэд профессор Х. Отгондорж, Химийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Т. Баттөмөр, Математикийн тэнхимийн Дэд профессор, Доктор (Ph.D), Ц.Мөнхгэрэл , Физикийн тэнхимийн Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Г.Зоригт нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж эхний 3 байрыг шалгаруулсан болно.

Тэргүүн байрыг НШУИ-III оюутан О.Анужин, “Кобальтаар хольцолсон хоёр хэмжээст материалын соронзон шинж чанарын судалгаа” сэдвээр (удирдагч багш (Ph.D) Д.Отгонбаяр),
Хоёрдугаар байрыг Химийн инженерчлэлийн 4-р курсийн оюутан Т.Заяа “Хольцолсон хоёр хэмжээст материалыг CVD аргаар гарган авах” (удирдагч багш (Ph.D) , дэд профессор Ю.Ганчимэг),
Гуравдугаар байрыг Химийн инженерчлэл 4-р курсийн оюутан Т.Дүүрэнзаяа, М.Сумъяабазар, Н.Лхам нар “Төмрийн хүдрийн хаягдлыг боловсруулах судалгаа” (удирдагч багш – (Ph.D), дэд профессор А.Доржготов) итгэлээр тус тус эзэллээ.

Хуралд оролцсон нийт оюутнууддаа цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
Зохион байгуулах коммисс
ХШУС-ийн магистр, доктор оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа.
ХШУС-ийн бакалавр оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Оюутны математикийн XXIX олимпиадын I даваа 2026 оны 03-р сарын 14 нд бүрэлдэхүүн сургуулиуд дээр амжилттай болж өндөрлөлөө.
Физикийн олимпиад оролцохыг урьж байна.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.