Зорилго:
Залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлж, мэргэжлийн зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд таниулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оршин.
Хурлын ерөнхий зохион байгуулалт: Хурлыг 2 үе шаттай зохион байгуулна.
Нэгдүгээр шат- Салбарын доктрант, магистрант оюутны эрдэм шинжилгээний хурал: ХШУС-ийн салбарууд бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, салбар бүрээс 3 хүртэлх илтгэлийг шалгаруулан дараагийн шатанд оролцох эрх олгоно.
Хоёрдугаар шат- ХШУС-ийн доктрант, магистрант оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал: Салбар бүрээс шалгарсан илтгэлүүдийг сургуулийн нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шилдэг 3 илтгэлийг шалгаруулна.
Хурлын огноо:
|
Салбарын хурал: |
2026 оны 03 сарын 2-7 |
|
|
II ШАТ |
ХШУС-н хурал |
2026 оны 03 сарын 13 |
Илтгэлд тавигдах үндсэн шаардлага:
Шалгаруулах журам:
· Салбар тус бүрээс шалгарсан эхний 3 илтгэлийг сонгон, ХШУС-ийн доктрант, магистрант оюутны эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ.
· Нэгдсэн хуралдааны шүүгчдийн үнэлгээгээр шилдэг гурван илтгэлийг шалгаруулж, шалгарсан илтгэлийг ШУТИС-ийн “Эрдмийн чуулган”-д оролцуулна.
Шагнал урамшуулал:
|
Төрөл |
Байр |
Урамшуулал |
|
доктрант, магистрант |
1-3 |
ХШУС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал |
Жич: 3-аас доош тооны бүтээл шалгаруулалтын тухайн ангилалд бүртгэгдсэн бол шалгаруулалт явуулж, урамшуулахгүй.
“ХШУС-ийн доктрант, магистрант оюутны эрдэм шинжилгээний хурал -2026” эрдэм шинжилгээний хурлын удирдамж
ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХУВААРЬ
ШУТИС-ийн багш ажилтны “Ёс зүй-2025” өдөрлөгт урьж байна
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын зар
Салбар, тэнхимийн профессор, дэд профессорын тайлангийн хурлын зар