“ХШУС-ийн доктрант, магистрант оюутны эрдэм шинжилгээний хурал -2026” эрдэм шинжилгээний хурлын удирдамж
delger

Зорилго:

Залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлж, мэргэжлийн зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд таниулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оршин.

Хурлын ерөнхий зохион байгуулалтХурлыг 2 үе шаттай зохион байгуулна.

Нэгдүгээр шатСалбарын доктрант, магистрант  оюутны эрдэм шинжилгээний хурал: ХШУС-ийн салбарууд бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, салбар бүрээс 3 хүртэлх илтгэлийг шалгаруулан дараагийн шатанд оролцох эрх олгоно.

Хоёрдугаар шатХШУС-ийн доктрант, магистрант   оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал: Салбар бүрээс шалгарсан илтгэлүүдийг сургуулийн нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шилдэг 3 илтгэлийг шалгаруулна.

Хурлын огноо:

I ШАТ

Салбарын хурал:

2026 оны 03 сарын 2-7

II ШАТ

ХШУС-н хурал

2026 оны 03 сарын 13

 

Илтгэлд тавигдах үндсэн шаардлага:

  1. Судалгааны ажил нь тухайн салбарын онол, практикийн ач холбогдолтой, салбарын тулгамдсан асуудлыг хөндсөн, шинэлэг санаа, шинэ шийдэл дэвшүүлсэн ажлын үр дүнг тусгасан, монгол эсвэл англи хэлээр бичсэн илтгэл, өгүүлэл байна.
  2. Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хууль болон судлаачийн ёс зүйн зарчмыг чанд мөрдсөн, бусдын бүтээлээс шууд хуулбарлалгүйгээр зохих ёсоор эшлэл хийсэн, зөв бичих дүрмийн алдаагүй, ойлгомжтой, логик дэс дараалал бүхий найруулгатай байна.
  3. ШУТИС-ийн өгүүлэл бичих бичлэгийн стандартыг баримтлан эрдэм шинжилгээний өгүүллийг бичнэ.https://sict.edu.mn/mn/187/190 хаягаар орж өгүүлэл бичихэд ашиглах загвар (template DOCX) татаж авах татаж ашиглана уу.
  4. Илтгэлийг 15 минутад багтаан тавихаар үзүүлэн (ppt) файлыг бэлдэх ба асуулт, хариулт 3-5 минут үргэлжилнэ.

Шалгаруулах журам:

·  Салбар тус бүрээс шалгарсан эхний 3 илтгэлийг сонгон, ХШУС-ийн доктрант, магистрант  оюутны эрдэм шинжилгээний хуралд  хэлэлцүүлнэ.

·  Нэгдсэн хуралдааны шүүгчдийн үнэлгээгээр шилдэг гурван илтгэлийг шалгаруулж, шалгарсан илтгэлийг ШУТИС-ийн “Эрдмийн чуулган”-д оролцуулна.

Шагнал урамшуулал:

Төрөл

Байр

Урамшуулал

доктрант, магистрант   

1-3

ХШУС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал 

 

Жич: 3-аас доош тооны бүтээл шалгаруулалтын тухайн ангилалд бүртгэгдсэн бол шалгаруулалт явуулж, урамшуулахгүй.