ХШУС-ийн физикийн тэнхимийн түүх 1963 онд МУИС-ийн физик-математикийн факультетэд инженерийн мэргэжлийн физик сургалтыг хариуцуулж, физик буюу ерөнхий физикийн тэнхимийг профессор Д.Чүлтэмээр эрхлүүлэн байгуулснаар эхэлжээ. Физикийн салбарын сургалт, эрдэм шинжилгээний нэгэн төв болгох үйлсэд 1963-1965 онд тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан доктор, профессор шинжлэх ухааны гавъяат ажилтан Д.Чүлтэм, 1965-1982 онуудад тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан доктор, олон жил деканаар ажиллаж байсан доктор, дэд профессор Д.Халтар, декан А.Самдан нар эргэн дурсагдах гавъяатай хүмүүс билээ. ЗХУ-ын Дубна хотын ЦШНИ, Москвагийн Ломоносовын нэрэмжит их сургууль зэрэг гадаадын нэр хүндтэй томоохон Э/Ш-ний төвүүд, их дээд сургуультай хамтран судалгаа шинжилгээний ажил явуулж, багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлсний үр дүнд тус тэнхимээс биофизикийн тэнхим, агаар мандлын оптик чанар, одон орныг судлах геофизикийн оргил зэрэг салбарууд бие даан гарсны зэрэгцээ багш нараас Монгол улсын Гавъяат багш, доктор профессор Т.Гун-Аажав, доктор профессор Ш.Гэрбиш, доктор профессор Б.Базаррагчаа, Ц.Содов, Н.Түгжсүрэн, Д.Ганбаатар, Л.Хэнмэдэх, Г.Батсүх, Б.Доржсүрэн, Б.Түмэндэмбэрэл, С.Хүрэлсүх, ШУТИС-ийн хүндэт профессор М.Дүгэрсүрэн, Н.Дамдинжав, Ш.Рашид зэрэг профессор багш нар төрөн гарсан.
2018 оноос тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D), дэд профессор Ч.Алдармаа ажиллаж байна.
СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУД:
1. Механикийн лаборатори /Т-501б/
Классик механикийн тулгуур хууль үзэгдлийн ойлголтыг бататган, туршлага дээр шалгаж, онолын мэдлэгийг практикт хэрэглэх, багаж төхөөрөмж дээр хэмжилт туршлага хийх дадал олгож, тооцоо боловсруулалт хийх арга ажиллагаанд сургана. Лабораторийн хичээл явуулах 15 ажилтай, нэг ээлжинд 20-25 оюутанд үйлчлэх хүчин чадалтай.
2. Молекул физикийн лаборатори /Т-202а/
Энэ лаборатори нь инженер техникийн ангийн оюутнуудад молекул физикийн лабораторийн хичээл явуулах, хэмжих багажуудтай биечлэн танилцаж, молекул физикийн хууль үзэгдлийн зүй тогтлыг туршлагаар судалж шалгах, практикт хэрэглэх хэмжилтийн явцад гарах алдааг тооцоолж үр дүнгээ тооцож сурах арга дадлыг олгоно. Лабораторийн хичээлийн 16 ажилтай, нэг ээлжинд 20-25 оюутанд үйлчлэх хүчин чадалтай.
3. Цахилгаан ба соронзонгийн лаборатори /1-403/
Цахилгаан соронзон үзэгдлийн хуулиудыг туршлагаар судалж, цахилгаан хэмжих багажуудын ажиллагааны зарчимтай танилцаж, цахилгаан туршилтын үр дүнг боловсруулах арга ажиллагаанд сургана. Лабораторийн 12 ажилтай, нэг ээлжинд 20-25 оюутан үйлчлэх хүчин чадалтай.
4. Оптик, цөмийн физикийн лаборатори /Т-202б/
Лабораторийн зорилго нь оптик болон атом цөмийн физикийн үзэгдлүүдийг туршлага дээр шалган онолын мэдлэгийг бататган гүнзгийрүүлэх, оптик багаж хэрэгсэлтэй танилцан, тэдгээрийг хэрэглэн хэмжилт хийж сурах, физик туршилтыг бэлтгэх, явуулах хэмжилтийн үр дүнг боловсруулах арга барил, дадал чадвар эзэмшүүлэх, цацраг идэвхт бодистой ажиллах, хадгалах, хамгаалалт хийх, бүртгэх үйл ажиллагаанд сургана. Лабораторийн 20 ажилтай, нэг ээлжинд 20-25 оюутанд үйлчлэх хүчин чадалтай.
5. Физик загварчлалын лаборатори /1-404/
Наноматериалын онолын загварчлал, хэт нам температурт үүсэх Бозе-Эйнштейний тунамлын онол, мөргөлдөөний онол, плазмын технологи, лазерын хэт богино импульс бодистой харилцан үйлчлэх онолын чиглэлээр судалгаа явуулдаг.
СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИУД:
6. Нанотехнологийн лаборатори /Т-501а/
Эрдэс түүхий эд, бодис, материалын кристалл бүтэц, найрлагын судалгаа, 1нм÷10000нм-ийн мужид бөөмийн хэмжээс ба түүний тархалт, тогтворжилтийн судалгаа, Монгол орны эрдэс түүхий эд, түүгээр үйлдсэн бүтээгдэхүүний физик шинж чанар, технологийн судалгаа явуулдаг.
7. Гадаргуугийн судалгааны лаборатори /Б-003/
Хэт өндөр вакуумын болон агаарын орчинд материалын гадаргуугийн бүтцийг атомын түвшинд хүртэл судалж тодорхойлох бөгөөд мөн түүний дээр хэдэн зуугаас нэг атомын үе хүртэл атомын нимгэн үе үүсгэн судлах боломжтой ба судалгааны үр дүнг оюутны курс, дипломын ажил цаашлаад магистр докторын судалгааны ажилд ашигладаг.
8. Үл эвдэх сорилын төв /8-505/
Үл эвдэх сорилын төв нь радиографийн шалгалт, хэт авианы сорил, соронзон бөөмийн сорил, шингэн нэвчүүлэх сорил, металын ширээлтийн үл эвдэх сорил, бетоны үл эвдэх сорил зэрэг үндсэн шинжилгээнүүдийг хийж, мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг.
Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд
- “Байгалийн болон технологийн гаралтай нанобөөмсийг NANOPHOX багажаар судлах” суурь судалгааны сэдэвт ажил.
- Торын Больцманы аргаар хий, шингэний 3 хэмжээст урсгалыг загварчлах. ШУТС сангийн төсөл.
- Түлшний хэмнэлттэй утаагүй зуух үйлдвэрлэх. ШУТС сангийн төсөл.
- Нанобүтэц болон физикийн шугаман бус үзэгдлийг загварчлах. ШУТС сангийн төсөл.
- Өгий нуур, Тэрхийн цагаан нуур, Хөвсгөл нуурын усны чанар ба экологийн төлөв байдалд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөө ба түүнийг Тайваний усан сангуудтай харьцуулан судлах нь. Oлон улсын хамтарсан төсөл.
- АНУ-ын засгийн газрын санхүүжилттэй олон улсын хамтарсан төсөл -1 ,
- БНСУ-ын санхүүжилттэй хамтарсан төсөл – 1,
- ШУА.ФТХ-ийн судлаачидтай хамтарсан ШУТСангийн төсөл -2,
- ШУТИС-ийн дотоодын санхүүжилттэй төсөл -3 ыг тус тус хэрэгжүүлж байна.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД:
- Онолын физик загварчлал
- Наноматериалын судалгаа, нанотехнологи
- Цөм, цөмийн технологи, Үл эвдэх сорил
- Инженерийн физик сургалт
- Хүрээлэн буй орчны инженерчлэлийн загварчлал тооцоолол, менежмент
- Байгаль орчны мониторинг, нөхөн сэргээлт
- Хүрээлэн буй орчны зайнаас тандан судлал
Гадаад харилцаа
- БНХАУ-ын Нанжины аж үйлдвэрийн их сургууль
- Италийн Лаквагийн их сургууль
- Япон улсын Китакюүшүгийн их сургууль
- Японы Фукуй их сургууль
- Энэтхэг улсын Сатяабамагийн их сургууль
Физикийн тэнхимийн бүрэлдэхүүн:
- Тэнхимийн эрхлэгч, Доктор (Ph.D), дэд профессор Ч.Алдармаа
- Профессор, доктор (Ph.D), Г.Батдэмбэрэл
- Профессор, доктор (Ph.D), Г.Мөнхсайхан
- Дэд профессор, доктор (Ph.D) Г.Зоригт
- Дэд профессор,доктор (Ph.D) О.Энхцолмон
- Ахлах багш, доктор (Ph.D) Н.Насанбат
- Ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Г. Цэрмаа
- Ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Ц.Байгальмаа
- Ахлах багш, доктор (Ph.D) Х.Балт-Эрдэнэ
- Ахлах багш, доктор (Ph.D) С.Туяа
- Ахлах багш доктор (Ph.D) С.Цэрэнбалжид
- Ахлах багш, доктор (Ph.D) Д.Отгонбаяр
- Ахлах багш, доктор (Ph.D) Т.Батгэрэл
- Ахлах багш, доктор (Ph.D) Т.Энхтуяа
- Ахлах багш, доктор (Ph.D) Б.Булгансайхан
- Ахлах багш, доктор (Ph.D) Д.Наранчимэг
- Ахлах багш, доктор (Ph.D) М.Амгалан
- Ахлах багш, доктор (Ph.D) Б.Дэлгэрцэцэг
- Ахлах багш, магистр О.Сүх
- Багш, магистр Ч.Даваасүрэн
- Багш, магистр Д.Номиндарь
- Багш, магистр Н.Чимэдцогзол
- Багш, магистр Б.Одонтуяа
- Багш, магистр О.Эрдэнэтуяа
- Багш, магистр Ж.Ууганцэцэг
- Сургалтын мастер, магистр Ц.Уянгатөгс
- Сургалтын мастер, магистр Р.Буянжаргал
- Сургалтын мастер, магистр Ч.Эрдэнэдалай
- Сургалтын мастер, магистр Х.Бат-оргил
Холбоо барих хаяг: Физикийн тэнхим /1-408/ Утас: (976-11)-2416