Химийн инженерчлэлийн тэнхимийн хамт олон
Химийн инженерчлэлийн тэнхим нь анх 1980 онд Политехникийн Дээд Сургуулийн дэргэд “Ерөнхий химийн тэнхим” нэртэй байгуулагдсанаар одоогийн ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн тэнхимийн үндэс суурь тавигдсан юм. Өнөөгийн байдлаар тус тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D), дэд профессор Ю.Ганчимэг ажиллаж байна. Манай химийн инженерчлэлийн тэнхим нь 29 багш ажилчидтай. Нийт багш нарийн 81.8 хувь нь химийн ба техникийн ухааны боловсролын доктор (Ph.D) зэрэгтэй, тэдгээрийн 2 нь профессор, 7 нь дэд профессорын цол хүртсэн. Одоогийн байдлаар тус тэнхим нь олон улсын дээд боловсролын системийн дагуу бакалавр, магистр, докторын шатны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Манай тэнхим нь 1997 онд Монголын анхны химийн технологич мэргэжилтэн бэлтгэн гаргасан бөгөөд түүнээс хойш нийт 1300 гаруй бакалавр, 250 гаруй магистр, 20 гаруй доктор зэрэгтэй инженер технологичид бэлтгэжээ. Мөн манай төгсөгчид нь ОХУ, Япон, БНХАУ, АНУ, Өмнөд Солонгос, Тайван зэрэг улсуудын их сургуулийн ахисан түвшний хөтөлбөрт суралцаж магистр, докторын зэргээ амжилттай хамгаалсан байна.







Химийн инженерчлэлийн тэнхим нь лекц семинарын 2 танхим, сургалтын 7, судалгааны 5 нийт 12 лаборатор, судалгааны 1 төвтэй. Сургалтын лабораторуудад ерөнхий эрдмийн болон мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийн туршилтын ажлууд хийгдэх ба судалгааны лабораторуудад төгсөх ангийн оюутны судалгааны ажил, төсөл, гэрээт ажлууд гүйцэтгэдэг.




Химийн инженерчлэлийн тэнхимийн бүрэлдэхүүн:
- Салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Ю.Ганчимэг
- Зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор Б.Бямбагар
- Зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор П.Мөнхбаатар
- Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Д.Илчгэрэл
- Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор А.Сарнай
- Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Г.Саран
- Дэд профессор, доктор (Ph.D) А.Доржготов
- Дэд профессор, доктор (Ph.D) Т.Баттөмөр
- Дэд профессор, доктор (Ph.D) Э.Бат-Эрдэнэ
- Ахлах багш,магистр Л.Нямжаргал
- Ахлах багш, доктор(Ph.D) Б.Өлзийдэлгэр
- Ахлах багш, доктор(Ph.D), Ц.Баяртсайхан
- Ахлах багш, доктор (Ph.D) Ш.Насанжаргал
- Ахлах багш, доктор(Ph.D) Р.Долгоржав
- Ахлах багш, доктор (Ph.D) Г.Бадрал
- Ахлах багш, доктор (Ph.D) М.Цэцэгжаргал
- Ахлах багш, доктор (Ph.D) Х.Золтуяа
- Багш, магистр Ч.Гүнчин
- Багш, магистр Х.Серикжан
- Багш, доктор (Ph.D) Б.Мөнхпүрэв
- Багш, доктор (Ph.D) М.Энхтуяа
- Багш, магистр С.Билэгсайхан
- Сургалтын мастер, магистр С.Баяржаргал
- Сургалтын мастер, доктор (Ph.D) М.Энхтуул
- Сургалтын мастер, магистр М.Энх-Үжин
- Сургалтын мастер, магистр Ц.Батцэцэг
- Сургалтын мастер, магистр Ц.Чулуунцэцэг
- Сургалтын мастер Б.Болорсайхан
- Сургалтын мастер Б.Мөнхсондор
Холбоо барих хаяг:
Химийн инженерчлэлийн тэнхим /1-412/
Утас: (976-11)-2401, 323659
e-mail: org_tehchnology@must.edu.mn