Математикийн тэнхим

МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ

1. Математикийн тэнхимийн танилцуулга

Математикийн тэнхимийн хамт олон 

Математикийн тэнхимд профессорын албан тушаалд 3, зөвлөх профессор 1, дэд профессор 4, ахлах багш 15, багш 13, сургалтын мастер 2, 1 тэнхимийн эрхлэгч ажиллаж байна. Тэнхимийн хамт олны дотор академич 1, Монгол Улсын гавъяат багш 1, шинжлэх ухааны доктор /Sc.D/ 1, доктор /Ph.D/ 18 профессор багш ажиллаж байгаа нь багшлах боловсон хүчний 56 хувийг эзэлж байна.


Математикийн тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн:

  • Тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Сэр-Од
  • Профессор, доктор (Ph.D), профессор Б.Очирбат
  • Профессор, доктор (Sc.D), академич, профессор Д.Цэдэнбаяр
  • Профессор, доктор (Ph.D), дэд профессор Д.Нямсүрэн
  • Зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор Д.Буянтогтох
  • Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Б.Ууганбаяр
  • Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Д.Ганзориг
  • Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Т.Баяртөгс
  • Дэд профессор, доктор(Ph.D)  Г.Батцэцэг
  • Ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Ц.Цэцэгсүрэн 
  • Ахлах багш, доктор (Ph.D) Д.Батнасан
  • Ахлах багш, доктор (Ph.D) Т.Батзул
  • Ахлах багш, доктор (Ph.D) Ц.Цогзолмаа
  • Ахлах багш, доктор(Ph.D) Ц.Мөнхгэрэл
  • Ахлах багш, доктор(Ph.D) Ү.Ариунаа
  • Ахлах багш, доктор (Ph.D) Б.Тайгынтуяа
  • Ахлах багш, доктор (Ph.D) Ж.Ариунгэрэл
  • Ахлах багш, доктор (Ph.D) Я.Лутбат
  • Багш, доктор (Ph.D) Ж.Гэрэлмаа
  • Ахлах багш, магистр Т.Гэрэлтуяа
  • Ахлах багш, магистр Л.Батболд
  • Ахлах багш, магистр С.Уранчимэг
  • Ахлах багш, магистр Д.Ариун-Эрдэнэ
  • Ахлах багш, магистр У.Дэлгэрсайхан
  • Ахлах багш, магистр Х.Энхбаяр
  • Багш, магистр М.Энхцэцэг
  • Багш, магистр Д.Анхтуяа
  • Багш, магистр В.Чимэдлодой
  • Багш, магистр Н.Хажидсүрэн
  • Багш, магистр Х.Уугантуяа
  • Багш, магистр А.Эрдэнэсоёл
  • Багш, магистр Ж.Төвшинтулга
  • Багш, магистр Ө.Уянга
  • Багш, магистр С.Баасансүрэн
  • Багш, магистр А.Элбэгжаргал
  • Багш, магистр Т.Цэвээнгэрэл
  • Сургалтын мастер Б.Нандин-Эрдэнэ

    Тэнхимийн төлөөлөл:

Математикийн тэнхимийн профессор, Монгол Улсын гавьяат багш Б.Очирбат:

Профессор Б.Очирбат 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 1990 онд Улаанбаатар хотын Нэгдүгээр дунд сургууль, 1994 онд МУИС-ийн Математикийн салбарыг математикч, математикийн багш мэргэжлээр төгссөн. 1996 онд МУИС-д Математикийн ухааны магистрын зэрэг, 2002 онд ШУТИС-д Компьютерийн ухааны доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 2009 онд Австри улсын Венагийн Технологийн их сургуульд Математик загварчлалын чиглэлээр докторын дараах хөтөлбөрт хамрагдан мэргэжил дээшлүүлсэн байна. 2004 онд дэд профессор, 2010 онд профессор цол хүртсэн. Англи, орос хэлтэй.        

Б.Очирбат 1994-2000 онд МУИС-ийн Математик анализын тэнхим, Техникийн их сургуулийн Математикийн тэнхимд багш, 2000-2003 онд ШУТИС-ийн Системийн судалгааны төвд Эрдэм шинжилгээний ажилтан, 2003-2006 онд ШУТИС-ийн Математикийн сургуулийн Системийн динамик загварчлалын профессорын багийн тэргүүлэх профессор, Математикийн салбарын эрхлэгч, 2006-2011 онд ШУТИС-ийн Компьютерын техник, менежментийн сургуулийн захирал, 2011-2013 онд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор, 2013-2022 онд ШУТИС-ийн Ректор, 2022 оны 2-7 сард ШУТИС-ийн Захирлын зөвлөхөөр тус тус ажиллаж ирсэн бөгөөд 2022 оны 8 сараас ХШУС-ийн Математикийн тэнхмийн профессороор ажиллаж байна.

Тэрээр Системийн динамик загварчлал хэмээх судалгааны шинэ арга зүйд манай улсаас анхлан суралцаж, “Бэлчээрийн мал ахуйн тогтвортой хөгжлийн бодлогыг системийн динамик загварчлалын аргаар боловсруулах нь” сэдвээр 2002 онд Компьютерийн ухааны Доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалжээ.

Б.Очирбатын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл нь Хэрэглээний математик, математик загварчлал, математик боловсрол, системийн онол, системийн динамик загварчлал, динамик загварчлал, дээд боловсрол судлал зэрэг бөгөөд 20 шахам ном сурах бичиг, гарын авлага бичсэний дотор “Математик анализ I, II” сурах бичгүүд, “Математик I, II, III хичээлийн семинарын гарын авлага”, “Системийн динамик загварчлалын үндэс” зэрэг бүтээл нь өнөөг хүртэл оюутан, суралцагчдын хэрэглээ болсоор байна. Тэрээр зохиогчийн 6 эрх авч олон улс, улсын чанартай эрдэм шинжилгээний хуралд 50 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлсний гадна гадаад, дотоодын хэвлэлд 60 шахам эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, бүтээл бичиж нийтлүүлсэн ба 5 доктор, 8 магистрын эрдмийн ажлыг удирдан хамгаалуулсан байна. Тэрээр ОХУ-ын Москва хотын үндэсний судалгааны Эрчим хүчний их сургууль (МЭИ), Байгалын чанад дахь Улсын их сургууль (ЗабГУ), Эрхүү хотын Улсын (ИрГУ) их сургуулийн Хүндэт профессор цол тус тус хүртжээ.

Тэрээр Монгол улсын Боловсролын болон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан бөгөөд 2024 онд Монгол улсын Гавьяат багш цол хүртсэн байна.


Математикийн тэнхимийн профессор, Шинжлэх ухааны академийн гишүүн, академич Д.Цэдэнбаяр:

Дашдондог овогтой Цэдэнбаяр нь 1969 оны 6-р сарын 22-нд Дархан хотод төрсөн. 1977-1987 онд Дархан хотын Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн 1-р дунд сургууль, 1992 онд МУИС-ийн Математикийн ангийг Математикч мэргэжлээр тус тус төгссөн.

1994-1997 онд МУИС-д “Некоторые вопросы по теории Чезаровых операторов” сэдвээр математикийн ухааны докторын зэрэг, 1999-2002 онд Польш улсын Олон улсын математикийн Банахын төвд “Some properties of the Volterra and Cesaro operators” сэдвээр математикийн ухааны докторын зэрэг,  2010 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид “Вольтерийн оператор пенселийн судалгаа” сэдвээр Математикийн Шинжлэх Ухааны Докторын  зэргийг тус тус хамгаалсан. 2005 онд дэд профессор, 2010 онд профессор цол хүртсэн.

1992-1998 онд УБИС-ийн Математик анализын тэнхимд багш, 2003 онд Дархан Уул аймгийн Дархан Дээд сургуульд тэнхимийн эрхлэгч, 2005 оны 1 сараас 2005 оны 7 сар хүртэл БСШУЯ-ны Шинжлэх Ухаан Технологийн Газарт мэргэжилтэн, 2005 оны 9 сарын 1-ээс ШУТИС-ийн ХШУС-ийн Математикийн тэнхимд профессороор ажиллаж байна.

2003 онд Франц улсын Лиллийн их сургуульд, 2004 онд Испани улсын Кадишийн их сургуульд пост доктороор тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Академич Д. Цэдэнбаяр нь математикийн онолын чиглэлээр 5 докторын ажил удирдан хамгаалуулсан.

ШУТИС-ийн Математикийн Сургуульд /хуучнаар/ 2007-2009 онд Шинжлэх Ухааны Технологийн Сангийн санхүүжилтээр “Механик дахь тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийн хэрэглээ”, 2017-2019, 2020-2023 онд Математик, Тоон Технологийн Хүрээлэнд “Операторын онол, хэрэглээ” сэдэвт төслийн удирдагчаар ажиллаж төслийн тайланг амжилттай хамгаалж, хүлээлгэж өгсөн.

Академич  Д. Цэдэнбаяр  нь Физик Математикийн ухаанаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалууах зөвлөлийн нарийн бичгийн дарга, ШУА-ийн физик, математик, химийн салбар чуулганы орлогч дарга, Математикийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, ШУТИС болон ХШУС--ийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

2006 онд математикийн шинжлэх ухаанд оруулсан бүтээлээрээ Гуравдагч орнуудын залуу эрдэмтдэд олгодог (TWAS) шагналыг хүртсэн.

2007 онд “Шинжлэх Ухааны Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр, 2015 онд Хөдөлмөрийн хүндэт медиалиар, 2024 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан.

“Вольтерийн операторын онолын судалгаа” нэг сэдэвт бүтээл нь 2018 оны  “Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл”-ээр шалгарч байсан.

Гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүдэд 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэн ба хийсэн үр дүнг нь гадаадын 70 гаруй эрдэмтэд (Орос, Польш, Испани, Украйн, Канад, Орос, Итали, Австрали, Францын эрдэмтэд)  эрдэм судлалын ажилдаа ишлэл татаж ашигласан байна. Эрдэм судлалын ажлын гол үр дүнгүүдийг Охфордын Их Сургуулийн сурах бичиг, “Springer”, ‘Lecture Notes’, “Banach Center Publications”, мэргэжлийн нэг сэдэвт бүтээлүүдэд ашиглагдаж байгаа нь дэлхийн шинжлэх ухаанд жинтэй  хувь нэмэр оруулсаныг үнэлэн 2025 онд Монгол Улсын ШУА-ийн академич хэргэм хүртсэн.

 Академич Д. Цэдэнбаяр нь онолын математикийн “Операторын онол” чиглэлээр мэргэжсэн, боловсролын салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байна.

2. Математикийн тэнхимийн товч түүх

БНМАУ-ын СнЗ-ын 1969 оны 247-р тогтоолоор Политехникийн дээд сургууль байгуулагдах шийдвэр гарсан бөгөөд 1987 онд “Ерөнхий эрдмийн факультет, Дээд математикийн тэнхим” байгуулагдсан нь одоогийн ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн үндэс суурь болсон юм. Тэнхимийн эрхлэгчээр Д.Шагдар, Ч.Раднаа, Д.Батхуяг, Т.Бавуудорж нарын профессорууд ажиллаж байв.

Тус тэнхим нь Дифференциал тэгшитгэл, Инженерийн математик, Системийн динамик загварчлал, Хэрэглээний математик гэсэн 4 профессорын багийн бүтэцтэйгээр ажиллаж байгаад 2014 оноос тэнхимийн зохион байгуулалттай болсон.

Тэнхимийн хамт олон дэлхийн жишигт ойртуулан шинэ технологи, мэдээллийн эрин зуунд хэрэглээний математикийн өндөр боловсролтой мэргэжилтний эрэлт хэрэгцээ, шаардлага нэмэгдэхийг харгалзан  үзэж үйлдвэрлэлийн болон технологийн процессыг судлах, оновчлох чадварлаг судлаач инженерүүд, хэрэглээний математикчдыг бэлтгэх, тэднийг улс орны янз бүрийн салбарт ажиллах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхааран судалгааны ажилд ихээхэн ач холбогдол өгөн ажиллаж байна.

Тус тэнхимийн профессор багш нараас олон улсын эрдэм шинжилгээний нэр хүндтэй сэтгүүлүүдэд 300 гаруй өгүүлэл хэвлүүлснээс олон ишлэл татагдах, гадаад дотоодын эрдэм шинжилгээний хуралд оролцох, урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, докторын зэрэг хамгаалах зэргээр  судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд хийж байна.

Тэнхимийн багш нар ахисан түвшний инженерийн математик, магадлалын онол- математик статистик, тооцон бодох математик, операторын онол, системийн динамик загварчлал, математикийн хэрэглээний програм хангамж, санхүүгийн инженерчлэл, стохастик загварчлал, оновчтой удирдлагын онол, тооцон бодох шингэний динамик, инженерийн тооцоолол ба симуляци зэрэг чиглэлээр мэргэшин ажилладаг.

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

3. Математикийн тэнхимийн сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Бакалаврын хөтөлбөрүүд:

  • Статистик
  • Статистик 2+2 хамтарсан хөтөлбөр 

            Монголд 2 жил сурсаны дараа БНХАУ-ын Баруун хойд Политехникийн их сургуульд эсвэл ШУТИС-ийн Инженерийн ангиудад үргэлжлүүлэн суралцаж болно.

  • Статистик (Герман хэл дээр сургалттай)

          Монголд 2 жил сурсаны дараа ХБНГУ-ын их дээд сургуулиудад эсвэл ШУТИС-ийн Инженерийн ангиудад үргэлжлүүлэн суралцаж болно.

Магистрын хөтөлбөрүүд:

  • Хэрэглээний математик (1998 оноос)
  • Математик загварчлал (1998 оноос)
  • Системийн динамик загварчлал (2006 оноос)

Доктор (Ph.D)-ын хөтөлбөр:

  • Хэрэглээний математик /доктор/

Тус тэнхимийн багш нар хамтран ном, сурах бичиг, гарын авлага 200 орчим, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл 800 гаруйг бичиж хэвлүүлжээ. Багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүд нь математикийн мэргэжлийн импакт фактор өндөртэй олон улсын сэтгүүлүүдэд хэвлэгдэж, судлаачдын хүртээл болсоор байна.

4. Сургалтын лабораториуд

Тэнхимийн хэмжээнд сургалт судалгааны 4 лаборатори, 1 лекцийн танхим, 3 семинарын танхимтай. Математик тооцоолол, судалгаа хийх математикийн хэрэглээний программ хангамжууд бүхий интернетийн сүлжээнд холбогдсон, шаардлагатай тоног төхөөрөмжүүд суурилуулсан компьютерийн 4 лабораторитай бөгөөд тус бүр нэг ээлжиндээ 30 оюутан хичээллэх хүчин чадалтай юм.

Математик тооцооллын лаборатори 1-406

Математикийн, инженерийн практик бодлогуудад орчин үеийн тооцон бодох математикийн аргачлалаар тооцоолох, үр дүнгийн нарийвчлалыг сайжруулах, оновчтой хувилбарыг тогтоох аргачлалыг боловсруулах, дадлага хийж гүн сургалтын тооцооллуудыг хийж сурах арга дадлыг олгоно.

Математик загварчлалын лаборатори 1-414

Инженер технологийн процессуудад математик загвар байгуулах, математик загвараа ашиглан туршилт явуулах, туршилтын үр дүнг боловсруулах симуляц хийх, алдааг үнэлэх, үр дүнгээ практикт ашиглах ур чадварыг эзэмшүүлнэ. Энэ лабораторит инженерийн процессын тооцоололд ашиглагддаг MATLAB, Portran болон нийлмэл процесс, өгөгдөл боловсруулах Phyton, Nvidia зэрэг программ хангамжууд суурилуулсан байдаг.

Математик тооцооллын лаборатори 1-415

Математикийн, инженерийн практик бодлогуудад орчин үеийн тооцон бодох математикийн аргачлалаар тооцоолох, үр дүнгийн нарийвчлалыг сайжруулах, оновчтой хувилбарыг тогтоох аргачлалыг боловсруулах, дадлага хийж гүн сургалтын тооцооллуудыг хийж сурах арга дадлыг олгоно.

Ахисан түвшний суурь судалгааны лаборатори Блок-401

Тус лаборатори нь магистр, докторын  түвшний “Хэрэглээний математик” хөтөлбөрийн суралцагчдад эрдэм шинжилгээ, суурь судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх хамтарсан судалгаа хийх зориулалт бүхий өндөр хурдны тооцооллын компьютер, тоног төхөөрөмжөөр хангагдсан судалгааны төв юм.

Лабораторийн хичээлүүдэд ашиглагдах програм хангамж:

Matlab, Dev C++, Borland C++ 5.02, Dreamweaver CS3, CS6 Adobe Flash CS3, CS6, Visual Studio, Turbo C3.0, Maple, Drive зэрэг програмуудаас гадна хэрэглээний болон сүлжээний програмууд англи болон герман хэлээр судлагддаг. 

 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

5. Судалгааны ажлын үндсэн чиглэлүүд

  • Дифференциал тэгшитгэл, тухайн уламжлалт дифференциал тэгшитгэл 
  • Экологи, эдийн засгийн математик загварчлал
  • Дискрет, Динамик, Стохастик загварчлал
  • Оновчлол, оновчтой удирдлага
  • Функционал анализ, Операторын онол
  • Тоон системийн удирдлага, машин сургалт, гүн сургалт
  • Инженерчлэлийн тооцоолол, дүрс ба дохио боловсруулалт
  • Боловсрол судлал
  • Тооцон бодох математик 
  • Үйлдлийн шинжлэл
  • Хүрээлэн буй орчин судлал
  1. Томоохон төсөл, хөтөлбөрүүд
  • “Механик дахь тухайн уламжлалт тэгшитгэлүүдийг ойролцоогоор бодох аргууд” 2009-2012
  • Бүс нутгийн хөгжлийн оновчлол, удирдлагын асуудлуудын шийдийг ойролцоолон олох аргуудын автоматжуулалт, 2013-2014
  • Автозамын гадаргуу дээрх гэмтлийг эрт үед нь оношлох, 2014-2016
  • “Байгаль нуурын бүсийн болон Монгол орны экологи, эдийн засгийн процессийн оновчтой удирдлагын хэрэгслийг автоматжуулах нь” хамтарсан төсөл, 2010-2012
  • "Хэрэглээний математик I, II" хичээлийн үндсэн сурах бичиг, 2016-2017
  • "Дундговь аймгийн стратеги хөгжлийн загвар боловсруулах" гэрээт ажил, 2017-2019
  • "Сэлэнгэ аймгийн стратеги хөгжлийн загвар боловсруулах" гэрээт ажил, 2017-2019
  • "Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг системийн динамик загварчлалын аргаар судлах нь" гэрээт ажил, 2017-2019
  • “Монгол улсын татварын тогтцолцооны шинэчлэл, татварын оновчлол” төсөл, 2017-2019
  • “Математик” сурах бичиг төсөл, 2018-2019
  • "Цахилгаан эрчим хүчний алдагдал бууруулах аргачлал боловсруулах, норм тогтоох ажлын хэсэг" төсөл, 2018-2019
  • "Компьютер тоглоомын хамааралд нөлөөлөх хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга зам" хамтарсан төсөл, 2018-2019
  • "Машин сургалтыг үйлдвэрлэлд ашиглах их сургуулийн жижиг хөгжүүлэлт" хамтарсан төсөл, 2019 оноос хэрэгжүүлж эхэлж буй
  • “Агуйлан олборлолт гадаргуутай огтлолцох үед гадаргуугийн суултанд нөлөөлөх нөлөөллийг цахилгаан эсэргүүцлийн томограф төхөөрөмж ашиглан тодорхойлох аргачлал”  гэрээт ажил, 2022-2023
  • “Шугаман бус системийг символик болон тоон аргаар бодох судалгаа”, 2022-2024
  • “Улсын оюутны математикийн олимпиад”, 2025

Математикийн тэнхим нь жил бүр их дээд сургуулиудын профессор, багш нарын “Шинжлэх ухааны хөгжилд математик боловсрол, хэрэглээний хандлага” эрдэм шинжилгээний бага хурлыг, ШУТИС-ын оюутны Математикийн олимпиад, ОУ-ын “Ази, номхон далайн оюутны математикийн олимпиад” APMOUS-г амжилттай зохион байгуулж байна.

7. Гадаад харилцаа

  1.  ОХУ-ын Буриадын Их Сургууль
  2. ХБНГУ-ын Дармштадын Техникийн их сургууль
  3.  БНСУ-ын Ионсей их сургууль
  4.  Польш улсын Шинжлэх ухааны Академийн Математикийн хүрээлэнгийн Банах төв
  5. Тайваны Их Сургууль
  6. БНХАУ-ын Баруун хойд Политехникийн их сургууль
  7. Япон Улсын Күмамото их сургууль
  8. Москвагийн Улсын Бауманы нэрэмжит Техникийн Их Сургууль

Математикийн тэнхим нь гадаадын их, дээд сургуулиудтай, сургалт, эрдэм шинжилгээ, оюутан солилцоо, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна. Манай профессор багш нар олон улсын оюутан солилцооны IAESTE болон бусад хөтөлбөрүүдийн шугамаар ОХУ, ХБНГУ, БНСУ, Итали, БНХАУ, Зүүн өмнөд Азийн орнууд, БНПУ, Австри, зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлж байна.

 

Холбоо барих хаяг:

Математикийн тэнхим

Өрөө - 1-413