ШУТИС-ийн хөгжлийн эхлэл 1959 онд Намын дээд сургуулийг татан буулгаж, оронд нь Эдийн засгийн дээд сургуулийг байгуулж Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр тавигдсан гэж үздэг. Эдийн засгийн дээд сургуульд Биеийн тамирын нэгж ажиллаж байсан нь ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхим (БТСТ)-ийн үндэс суурь гэж үзэж болно. 1967 онд Эдийн засгийн дээд сургуулийг татан буулгаж, Инженер-эдийн засагчдыг Монгол Улсын Их Сургууль үргэлжлүүлэн бэлтгэж эхэлсэн. Улмаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 07 дугаар сарын 17-ны 247 дугаар тогтоолоор МУИС-ийн бүтэцэд Политехникийн дээд сургууль (ПДС)-ийг таван факультет, арван гурван тэнхимтэйгээр байгуулж, түүний дотор Инженер–эдийн засгийн факультетын харьяанд Биеийн тамирын тэнхим үйл ажиллагаагаа явуулж байсан түүхтэй.
Түүхэн замнал
1982 оны 10 дугаар сарын 02-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр ПДС-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс гарган бие даасан дээд сургууль болгосон. Энэхүү шийдвэрийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 15-нд МУИС-ийн Биеийн тамирын тэнхим хоёр хуваагдаж, ПДС-ийн ИЭЗФ-ийн Биеийн тамир, спортын тэнхим бие даан шинэ бүтэцтэйгээр ажиллах болсон. Хөгжлийн шинэ гарааг эхлүүлсэн энэ тэнхим байгуулагдахад анхны эрхлэгчээр Д.Содномдорж, ахлах багш Д.Бэгзжав, Ц.Чинбат, Спорт клубын даргаар Н.Балжир, багш С.Энхтуа, Ш.Намсрай, Д.Алтангэрэл, хичээлийн туслах ажилтан Т.Баяр нар ажиллаж байв.
Тэнхимд ажиллаж байсан үе, үеийн багш нар:
|
ПДС |
ТИС |
ШУТИС |
|
МУГД Б.Дамба |
С/мастер, ахлах багш О.Баатарзоригт |
ОУХМ, багш Б.Ганхуяг |
|
МУГТ, Ардын багш Ч.Дамдиншарав |
С/мастер, багш Д.Эрдэнэбилэг |
Хичээлийн туслах З.Ганзориг |
|
Сургалтын мастер Б.Батбаяр |
С/мастер, ахлах багш Ч.Сарантуяа |
С/мастер, ахлах багш Б.Баатардорж |
|
С/мастер, багш Х.Энхтуяа |
С/мастер, багш С.Борхүү |
С/мастер, багш Б.Түвшинбат |
|
МУГД Г.Оюунболд |
Дэд эрдэмтэн С.Батболд |
ОУХМ, ахлах багш Ч.Нямаа |
|
С/мастер, багш Б.Батсайхан |
Ахлах багш Б.Дорж |
ОУХМ, багш Г.Мөнхдорж |
|
С/мастер, багш С.Ганбат |
С/мастер, багш Х.Цэрэнвандан |
|
Докторын зэрэгтэй ажилласан анхны эрдэмтэн нь С.Батболд бол, тэнхмийн хамт олны дундаас төрсөн анхны доктор, мөн анхны дэд профессор цолыг авсан эрдэмтэн нь М.Бат-Очир юм. Ахмад багш нараас Д.Содномдорж, Ц.Чинбат, Ч.Дамдиншарав, С.Энхтуяа нар ШУТИС-ийн Хүндэт профессор цол хүртсэн байна.
Түүхэн товчоо
- 1982.10.15 – ПДС-ийн ИЭЗФ-ийн Биеийн тамир, спортын тэнхим байгуулагдав.
- 2001.03.01 – Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Спорт сургалтын төв
- 2007 – Оюутны хөгжлийн төвийн харьяанд Спорт сургалтын төв, Эрүүл мэнд төв.
- 2010 –Эрүүл мэнд, Биеийн тамир, спортын төв
- 2011.03.01– НТС-ийн Биеийн тамир, спортын тэнхим
- 2014.07.01 – ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхим
Биеийн тамир, спортын тэнхимийн бүрэлдэхүүн

- Олон улсын шүүгч, тэнхимийн эрхлэгч, магистр Б.Ганзориг
- Спортын мастер, доктор(Ph.D), дэд профессор М.Бат-Очир
- Спортын мастер, ахлах багш, магистр Ч.Навчаа
- Спортын мастер, ахлах багш, магистр М.Амаржаргал
- ОУХМ,ОУШүүгч, ахлах багш, магистр Г.Ерөөлбат
- Монгол улсын начин, багш, магистр Б.Бадам-Очир
- Спортын мастер, багш, магистр Л.Пүрэврагчаа
- Спортын дэд мастер, сургалтын мастер, магистр Б.Дуламсүрэн
- Үйлчлэгч Э.Туяа, Б.Анхзаяа, Ч.Энхзул нар ажиллаж байна
Сургалт
Биеийн тамир, спортын тэнхим нь бакалаврын сургалтын хөтөлбөрт биеийн тамирын хичээлийг сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, спорт аялал, аэробик, усанд сэлэлт, үндэсний бөх, эмчилгээний биеийн тамир гэсэн спортын төрлүүдээр зохион байгуулдаг.
Спорт
Биеийн тамир, спортын тэнхим нь ШУТИС-ийн оюутны шигшээ багийн бэлтгэлийг спортын төрөл бүрээр ханган хот, улс, олон улс болон тив дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцуулан ШУТИС төдийгүй Монгол Улсын нэрийг олон улсад өндөрт өргөн ирсэн. Зарим амжилтаас дурдвал:
Монголын их, дээд сургуулиудын дунд 15 хүртэл спортын төрлөөр зохион байгуулагддаг ОЮУТНЫ УЛСЫН АВАРГА,
УНИВЕРСИАД НААДАМД ШУТИС:
- 2010 онд Монголын оюутны улсын АШТ-ний нэгдсэн дүнгээр ДЭД АВАРГА
- 2011 онд Монголын оюутны улсын АШТ-ний нэгдсэн дүнгээр ДЭД АВАРГА
- 2012 онд Монголын оюутны улсын АШТ-ний нэгдсэн дүнгээр АВАРГА
- 2013 оны Монголын оюутны Универсиад их наадамд нэгдсэн дүнгээр ДЭД АВАРГА
- 2014 онд Монголын оюутны улсын АШТ-ний нэгдсэн дүнгээр АВАРГА
- 2014 онд ШУТИС- Монголын спортын шилдэг сургууль
- 2015 онд Монголын оюутны Универсиад наадамд нэгдсэн дүнгээр АВАРГА
- 2015 онд ШУТИС: Азийн Оюутны спорт холбооны Спортын шилдэг сургууль, цом
- 2016 онд Монголын оюутны АШТ-ний нэгдсэн дүнгээр АВАРГА
- 2017 оны Монголын оюутны Универсиад их наадамд нэгдсэн дүнгээр ДЭД АВАРГА
- 2018 онд Монголын оюутны АШТ-ний нэгдсэн дүнгээр ГУРАВДУГААР байр
- 2022 онд Монголын оюутны Универсиад их наадамд нэгдсэн дүнгээр V байр
- 2024 онд Монголын оюутны Универсиад их наадамд нэгдсэн дүнгээр V байр
- 2025 онд Монголын оюутны улсын АШТ-ний нэгдсэн дүнгээр ДЭД АВАРГА тус тус шалгараад байна.
ШУТИС Шаркс сагсан бөмбөгийн эрэгтэй багийн амжилтаас:
- 2008 оны Сагсан бөмбөгийн дээд лигийн дэд аварга
- 2017 оны Сагсан бөмбөгийн дээд лигийн хүрэл медаль
- Насанд хүрэгчдийн улсын аваргын 3 мөнгө, 1 хүрэл медальт,
- Залуучуудын улсын аваргын 3 мөнгөн медальт,
- Оюутны лигийн 6 удаагийн аварга,
- Оюутны улсын аварга 5 удаагийн аварга
- БНХАУ-ын Харбин U19 тэмцээний алт
ШУТИС Шаркс сагсан бөмбөгийн эмэгтэй багийн амжилтаас:
- Монголын бүх ард түмний спортын XIV наадмын аварга
- Залуучуудын улсын аваргын алт, мөнгө
- Насанд хүрэгчдийн улсын аваргын 3 алт, 1 мөнгө
- Оюутны лигийн алт, хошой мөнгө, хүрэл,
- Универсиад их наадам, оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний 4 мөнгө, 1 хүрэл
- М хөгжлийн лигийн мөнгө
- ОХУ-д Москва опен 3х3 тэмцээний хүрэл
ШУТИС Шаркс волейболын эрэгтэй багийн амжилтаас:
- Оюутны улсын аварга, универсиад наадмын 2003, 2004, 2005, 2006, 2007, 2013, 2015, 2018, 2024, 2025 онуудын 10 удаагийн аварга
- Оюутны улсын аварга, универсиад наадмын 2008, 2011, 2014, 2016 оны хүрэл, 2009, 2010, 2012, 2017, 2019, 2022 оны мөнгө
ШУТИС Шаркс волейболын эмэгтэй багийн амжилтаас:
- Оюутны улсын аварга, универсиад наадмын 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2016, 2017 оны 9 удаагийн аварга
-2015 оны хүрэл, 2024 оны мөнгө
ШУТИС-ийн степ аэробикийн багийн амжилт:
- 2012 онд Аэробикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медальт
- 2012, 2013 онд Аэробикийн Дэлхийн цомын тэмцээнээс хошой алтан медальт
- 2014, 2015онд Аэробикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алт
- 2013, 2015онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний аварга, дэд аварга
Холбоо барих:
ШУТИС Биеийн тамир, спортын тэнхим
Must_shutis_btst
Биеийн тамир, спортын тэнхимийн бүрэлдэхүүн:
- Тэнхимийн эрхлэгч олон улсын шүүгч Б.Ганзориг
- Ахлах багш, спортын мастер Ч.Навчаа
- Ахлах багш, Спортын мастер М.Амаржаргал
- Ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор М.Бат-Очир
- Ахлах багш, Олон Улсын хэмжээний мастер, шүүгч, дасгалжуулагч, докторант Г.Ерөөлбат
- Багш, Монгол улсын начин Б.Бадам-Очир
- Багш, спортын мастер Л.Пүрэврагчаа
- Сургалтын мастер, магистр С.Дуламсүрэн
- Үйлчилгээний ажилтан