“Олон улсын стандартад нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох манлайлагчдыг бэлтгэдэг судалгааны их сургууль болно.”
ШУТИС-ийн чанарын зорилтууд, түүнд хүрэхэд чиглэсэн төлөвлөгөөг 2-3 жилийн давтамжтай шинэчилж ШУТИС-ийн Захирлын тушаалаар батлан мөрдөнө. Чанарын зорилт нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- 
	Их сургуулийн стратегийн зорилттой уялдсан байх 
- 
	Чанарын бодлоготой уялдсан байх 
- 
	Хэмжигдэхүйц байх 
- 
	Байгууллагын үйл ажиллагаатай хамаарах шаардлагыг авч үзсэн буюу хэрэгжихүйц, бодитой байх 
- 
	Боловсролын үр шим хүртэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхтэй холбоотой байх 
- 
	Хянадаг байх 
- 
	Багш, ажилтнуудад мэдээлдэг байх 
- 
	Шаардлагатай тохиолдолд шинэчилдэг байх 
Чанарын зорилтыг ШУТИС-ийн стратегийн зорилгууд болон чанарын бодлоготой уялдуулж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх, хэмжих төлөвлөгөөг боловсруулна. Чанарын зорилтын уялдаа холбоо:

ШУТИС-ийн чанарын зорилт
- ШУТИС-ийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх
- ШУТИС-ийн бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох
- Сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх
- Хүний нөөцийн сургалт, хөгжлийг дэмжих
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлэх
- Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
ШУТИС-ийн чанарын бодлоготой энд дарж танилцана уу.
Чанарын зарчим
- 
	Суралцагч, тэдний эцэг эх ажил олгогч, ажилтнуудын хүлээлт ба хэрэгцээнд төвлөрнө. 
- 
	ШУТИС-ийн бүх шатны нэгж дэх манлайлагчийн үнэт зүйл, загварыг бий болгож, хэвшүүлнэ. 
- 
	Их сургуулийн чанарын менежментийн тогтолцоонд хүн бүрийг оролцуулж, тэдний чадамжийг хөгжүүлнэ. 
- 
	Үйл ажиллагааг ойлгомжтой, харилцан уялдаатай (дэс дараалал) болгоход үйл явцын арга, хандлагыг ашиглана. 
- 
	Гүйцэтгэлийг хянаж, тасралтгүй сайжруулна. 
- 
	Өгөгдөл, мэдээллийн дүн шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргана. 
- 
	Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэнэ. 
- 
	Нийгмийн өмнө хариуцлагатай байна. 
- 
	Боловсролын бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй, эрх тэгш байлгана. 
- 
	Боловсролын ёс зүйн хэм хэмжээг баримтална. 
- 
	Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангана. 
 
                           
                           
                  
               
 
                              