“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР (Petroleum processing technology)

Мэргэжлийн тодорхойлолт:

Уг мэргэжлээр суралцагч нь газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн схемийн дагуу явагдах химийн процессуудын онолын үндсийг судлах, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, аппаратын технологийн тооцоог хийх, үндсэн ба дагалдах бүтээгдэхүүний шинж чанарыг тогтоох, хаягдлыг боловсруулах технологийг эзэмшдэг.

Суралцах хугацаа: 4жил

Мэргэжлийн зэрэг: Бакалавр

Хөтөлбөрийн онцлог:

  • Тэргүүлэх чиглэлийн мэргэжил
  • Магадлан итгэмжлэгдсэн
  • Химийн боловсруулалтын технологи, нүүрс боловсруулалтын технологи чиглэлээр хавсарга мэргэжил эзэмших боломжтой
  • Төгсөгчид ажлын байраар 100 хувь хангагддаг.

Төгсөгчдийн ажлын байр:

  • Газрын тосны боловсруулах үйлдвэр
  • Түүхий эд боловсруулах үйлдвэр
  • Баяжуулах үйлдвэр
  • Уул уурхайн баяжуулах боловсруулах үйлдвэр
  • Химийн хяналтын шинжилгээний байгууллага
  • Судалгаа шинжилгээний хүрээлэн, лабораториуд
  • Их, дээд сургууль болон коллеж

 

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Вэб хуудас: https://sas.must.edu.mn/mn/page/23

YouTube: “Газрын тосны боловсруулалтын технологи” хөтөлбөрийн танилцуулга 

                    https://www.youtube.com/watch?v=JXIYITBa_Ak

Холбоотой цэсүүд