Мэргэжлийн тодорхойлолт:
МЭДЛЭГ
- Инженерийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, хувь хүний хөгжлийн суурь мэдлэг
- Химийн үйлдвэрийн технологийн процесс явагдах оновчтой нөхцөл ба чиглэлийг тогтоох, химийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тооцоо, сонголтыг хийх, боловсруулалтын технологи, байгалийн түүхий эдээс химийн цэвэр бодисыг гаргах технологийн мэргэжлийн мэдлэг
- Химийн шинжлэх ухааны тухайлсан салбарын онолын болон сорил туршилтыг хийж гүйцэтгэх, туршилтыг төлөвлөх, үр дүнд боловсруулалт, тооцоолол хийх, үнэлэлт дүгнэлт гаргах практик мэдлэг
ДАДАЛ
- Нүүрс боловсруулах үйлдвэрийн технологитой гүнзгий танилцаж, технологийн схемийн дагуу явагдах химийн процессуудын онолын үндсийг судлах, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, аппаратын технологийн тооцоог хийх, үндсэн ба дагалдах бүтээгдэхүүний шинж чанарыг тогтоох, хаягдлыг боловсруулах технологийг эзэмших.
ЧАДВАР
- Гадаад хэл дээр бичигдсэн мэргэжлийн ном сурах бичиг, сэтгүүлийг орчуулан унших, амьдрал практикт хэрэглэх
- Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх, системтэйгээр сэтгэх, учир шалтгааныг илрүүлэх, тайлбарлах
- Бүтээлчээр сэтгэх, багаар ажиллах, бусдад эергээр хандах
ХАНДЛАГА
- Зөв төлөвшилтэй, ёс зүйтэй, хариуцлагатай
Суралцах хугацаа: 4 жил
Мэргэжлийн зэрэг: Бакалавр
Хөтөлбөрийн онцлог:
- Магадлан итгэмжлэгдсэн
- Химийн чиглэлийн бүхий л салбарт хөрвөх боломжтой, эрэлттэй мэргэжил
- Нүүрсний боловсруулалтын технологи, газрын тос боловсруулалтын технологи чиглэлээр хавсарга мэргэжил эзэмших боломжтой
- Төгсөгчид ажлын байраар 100 хувь хангагддаг.
Төгсөгчдийн ажлын байр:
- Уул уурхайн баяжуулах боловсруулах үйлдвэр
- Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр
- Хар төмөрлөгийн үйлдвэр
- Шахмал түлшний үйлдвэр
- Баяжуулах үйлдвэр
- Зам, барилгын материалын үйлдвэр
- Химийн хяналтын шинжилгээний байгууллага
- Судалгаа шинжилгээний хүрээлэн, лабораториуд
- Их, дээд сургууль болон коллеж
Элсэгчдийн тавигдах шаардлага:
- Суурь хичээл (хими, физик): 490 оноо
- Дагалдах хичээл (математик, гадаад хэл): 450 оноо
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Монгол улс байгалийн нөөц баялгаа түүхийгээр гаргахаас зайлсхийж гүн боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, Мега төслүүдийн цогцолборуудыг барьж байгуулах бодлого хэрэгжүүлж байгаа өнөөгийн шатанд өндөр мэдлэг, чадвартай инженер техникийн мэргэжилтэй ажиллах хүчин, түүний дотор химийн инженер, технологичдын хэрэгцээ, ажлын байрны эрэлт их байгаа билээ. Иймд “Нүүрсний боловсруулалтын технологи” хөтөлбөрийн төгсөгчийн хэрэгцээ шаардлага цаашид улам өсөн нэмэгдэх бас нэг шалтгаан болж байна.
“Нүүрсний боловсруулалтын технологи” мэргэжлээр суралцсанаар нүүрсний чанарын хяналт, шинжилгээний олон улсын стандартууд, нүүрс гүн боловсруулах үндсэн технологиудыг бүрэн эзэмшихээс гадна олон улсын түвшинд химийн инженер, технологийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн өндөр мэдлэг, дадал, чадавхтай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн болно.

Вэб хуудас: https://sas.must.edu.mn/mn/page/23
YouTube: “Нүүрсний боловсруулалтын технологи” хөтөлбөрийн танилцуулга