Мэргэжлийн тодорхойлолт: Материал судлалын мэргэжлийн хичээлүүдээр бакалаврын түвшинд олгосон онолын болон практик мэдлэгийг нь гүнзгийрүүлж материал судлал, наноматериал, керамик, шил болон металлургийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийн чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, үйлдвэрлэлийн процессыг хянах, удирдах чадвартай, олон улсын хэмжээнд материал судлалын салбарт өрсөлдөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжлийн өндөр чадвартай эрдэмтэн судлаач болон мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэнэ.
Суралцах хугацаа: 4 жил
Мэргэжлийн зэрэг: Бакалавр
Хөтөлбөрийн онцлог:
- Тэргүүлэх чиглэлийн мэргэжил
- Түүхий эд боловсруулалтын бүхий л салбарт эрэлттэй мэргэжил
- Магадлан итгэмжлэгдсэн
- Материалын хяналт шинжилгээний бүхий л салбарт эрэлттэй мэргэжил
Төгсөгчдийн ажлын байр: Төгсөгчид ажлын байраар 100 хувь хангагддаг.
- Барилгын материалын үйлдвэрийн технологич инженер
- Металлурги, металл боловсруулах үйлдвэрийн технологич инженер
- Hоос ноолуур, нэхмэл, арьс ширний үйлдвэрийн чанарын инженер
- Зам, барилгын материалын лаборатори, уул уурхайн үйлдвэрийн лабораториудад лаборант
- Зам, барилгын компаниудад материалын инженер
- ШУА болон судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтан
- Их, дээд сургууль болон коллежийн материал судлалын багш
Элсэгчид тавигдах шаардлага:
Суурь хичээл
- Хими, Физик
Босго оноо – 490
Дагалдах хичээл
- Математик, Гадаад хэл
Босго оноо – 450
Дэлгэрэнгүй мэдээлэл:

Вэб хуудас: https://sas.must.edu.mn/mn/page/23
YouTube: “Материал судлал, инженерчлэл” хөтөлбөрийн танилцуулга