2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэргэжил сурталчлах өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан ба уг өдөрлөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн нийт 57 сурагч оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд ХШУС-ийн захирал Б.Тунгалагтамир сурагчдад ХШУС-ийн бүтэц, үйл ажиллагаа болон сургуулиас хэрэгжүүлж буй мэргэжлийн чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сурагчидтай чөлөөт ярилцлага хийсэн. Мөн математикийн багш Х.Уугантуяа сурагчдыг удирдан өглөөний цайгаар дайлж, сургууль дээрх лаборатори, дадлагын орчинтой танилцуулсан.

Тус өдөрлөг нь сурагчдад мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, ХШУС-ийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой байсан бөгөөд төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулагдсан.
Мэргэжил сурталчлах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
"Бадрах энэржи" ХХК-ийн нэрэмжит Математикийн анхдугаар олимпиад оролцохыг урьж байна.
ШУТИС, ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН ТЭНХИМИЙН ДОКТОР (Sc.D), ПРОФЕССОР ДАШДОНДОГИЙН ЦЭДЭНБАЯР АКАДЕМИЧ ХЭРГЭМ ХҮРТЛЭЭ
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн олон улсын хурал -2025 амжилттай зохион байгууллаа
Та бүхнийг урьж байна.