ХШУС-д БНХАУ-ын Нанжины Аж Үйлдвэрийн Их Сургууль (НАҮИС)-ийн Гадаад боловсролын сургуулийн дэд захирал, профессор Ли Жи, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн коллежийн дэд захирал, дэд профессор Жу Жаолян, Материал судлал, инженерчлэлийн сургуулийн дэд профессор Дон Юэчэн нар 2026 оны 10 сарын 14-16-ны хооронд албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд ХШУС-ийн Физикийн тэнхимийн Хүрээлэн буй орчны инженерчлэл (ХБОИ) 2+2 хөтөлбөрийн оюутнуудад Нанжины Аж Үйлдвэрийн Их Сургуулийн сургалт, судалгаа, сургалтын орчин, тэтгэлэг болон ХБОИ хамтарсан хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, профессор багш нар, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.
НАҮИС-ийн профессорууд ШУТИС-ийн харъяа Ахлах сургууль болон Үй Цай ерөнхийн боловсролын бүрэн дунд сургуулийн багш, сурагчдад сургуулийнхаа тухай мэдээлэл хүргэж, тэдний сонирхсон асуултуудад хариулж, халуун дотно яриа өрнүүллээ.


ШУТИС-ийн ХШУС-ийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Нанжины Аж Үйлдвэрийн Их Сургуулийн профессоруудын айлчлал
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа