ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академийн технологийн их сургуулийн “Эрчим хүчний технологи, химийн инженерчлэлийн сургууль”-тай Химийн инженерчлэлийн бакалавр, магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
delger

ХШУС-ийн захирал Б.Тунгалагтамир, Химийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Г.Саран, Чингис Хаан Баялагийн Сангийн харьяа Эрдэнэт ҮТП ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, Хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Э.Ганчимэг нар 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академийн технологийн их сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан газрын дарга JULIA SISHCHUK, Эрчим хүчний технологи, химийн инженерчлэлийн сургуулийн захирал MARTIN GRABNER болон бусад удирдлагуудтай  “Химийн инженерчлэл”-ийн бакалавр, магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын олон талт загваруудыг хэлэлцэж, сургалтын хөтөлбөрийн тулгалт хийлээ.

ШУТИС-ийн ХШУС болон ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академийн технологийн их сургуулийн Эрчим хүчний технологи, химийн инженерчлэлийн сургууль, Бранденбургийн техникийн их сургуулийн Аж үйлдвэрийн хүлэмжийн хийг бууруулах, шилжүүлэх хүрээлэн, Чингис Хаан Баялагийн Сангийн харьяа Эрдэнэс ҮТП ХХК-тай хамтарсан, Монголын алт (МАК) ХХК-ийн дэмжлэгтэй “Engineering Capacity Building for a Sustainable and Resilience Carbon Economy in Mongolia” төслийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэв.

Мөн энэ үеэр ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академийн технологийн их сургуулийн Төмөр, гангийн технологийн сургууль, Керамик, галд тэсвэртэй ба композит материалын сургуулийн удирдлага, профессор багш нартай уулзаж, тус сургуулиудын сургалтын болон судалгааны лабораториудтай танилцаж, цаашид богино болон урт хугацааны сургалтууд зохион байгуулах, профессор багш, инженер, оюутан солилцоо, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж ажиллахаар боллоо.

ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академийн технологийн их сургуулийн

Керамик, галд тэсвэртэй ба композит материалын сургууль