ШУТИС,ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн Салбарын 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын онолын семинарыг улирлын турш нийт 10 удаа зохион байгууллаа.
Онолын семинарыг ХИС-ын дэд профессор доктор (Ph.D) Д.Илчгэрэл, багш доктор (Ph.D) Б.Өлзийдэлгэр нар удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган зохион байгуулсан бөгөөд семинарт 11 илтгэл хэлэлцүүлэв.
Онолын семинарт ХИС-ын дэд профессор доктор (Ph.D) Д.Илчгэрэл, ГУУС-ийн ахлах багш доктор (Ph.D) Б.Наранчимэг, ХИС-ын докторант ба магистрант оюутнууд сонирхолтой олон илтгэл хэлэлцүүлэв. Семинарт ХИС-ын профессор багш ажилчид болон докторант, магистрант оюутнууд идэвхитэй оролцон teams программ ашиглан онлайн сургалт явуулах, Улаанбаатарын газрын доорх усны чанарын асуудлууд, нефтийн боловсруулалтын процессууд болон процессын загварчлал, нүүрсний боловсруулалтын процесууд ба процессын загварчлал, хангайн болон төвийн бүсийн зарим нуурын пелоидын судалгаа, агаар бохирдуулач хийг задлах катализаторын судалгаа зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэцэж санал бодлоо солилцов.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ