Хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж буй химийн инженер технологийн мэргэжилтнүүдэд мэргэшсэн зэрэг олгох болон сунгах сургалтыг амжилттай зохион байгуулав
Химийн инженер, технологич мэргэжлээр “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олгох, сунгах 4 дахь удаагийн сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн салбар, Монголын химич, химийн инженер технологичдын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.
.jpg)
Сургалтыг УУХҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар, Монголын химич, химийн инженер технологичдын холбоо зэрэг байгууллагууд хамтран амжилттай зохион байгуулав.
Төгсөгчдөд мэргэшсэн химич болон мэргэшсэн инженерийн гэрчилгээ, тамга, энгэрийн тэмдгийг ХШУС-ийн ХИС-ын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Д.Хандмаа, дэд профессор А.Сарнай, Монголын химич, химийн инженер технологичдын холбооны тэргүүн Р.Оюунбат нар 2022 оны 01 сарын 13-ны өдөр гардуулав.
Энэхүү сургалтанд ШУТИС, МУИС, Геологийн Төв лаборатори, Ус сувгийн удирдах газар, ШУА, ХХТХ, Уул уурхайн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Зам тээврийн хөгжлийн төв, “Ханлаб”, “Ачит-Ихт”, “Х- Пауэр бласт", Монгол алт" ХХК, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК зэрэг байгууллагуудаас нийт 33 хүн хамрагдан 12 мэргэшсэн химич, 21 мэргэшсэн инженерийн гэрчилгээ, тамга тэмдгийг гардан авлаа.
Сургалтанд хамрагдсан нийт мэргэшсэн химич болон инженерүүддээ цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт хүсэхийн ялдамд Монгол улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, ихийг хийж бүтээнэ гэдэгт гүнээ найдаж байна.
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.