ШУТИС-ИЙН ОЮУТНЫ “ХИМИЙН ОЛИМПИАД-2022” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн оюутны Химийн олимпиадыг 2022 оны 4-р сарын 10-аас 15-ны өдрүүдэд А ба Б бүлгээр зохион байгуулж шилдэгүүдээ тодрууллаа.
Уг олимпиадыг оюутнуудын химийн мэдлэгийг дээшлүүлэх, химийн шинжлэх ухааныг сонирхон суралцагчдыг дэмжих, урамшуулах, улсын химийн олимпиадад оролцох ШУТИС-ийн багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах зорилгоор уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг.

Энэ удаагийн олимпиадад ХШУС, БАС, ГУУС, МехТС, ҮТС, ЭХС, Эрдэнэт Цогцолбор дээд сургуулийн оюутнууд идэвхитэй оролцсон бөгөөд бүлэг бүрээс эхний 3 байранд 6 оюутан, нийт 12 оюутныг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
|
А бүлэг |
Б бүлэг |
|||||||
|
Оюутны овог нэр |
Сургууль |
Байр |
Оюутны овог нэр |
Сургууль |
Байр |
|||
|
Ганхуяг |
Анударь |
ХШУС |
I |
Цэцэгжаргал |
Батхүү |
ХШУС |
I |
|
|
Мандах |
Орхон |
ХШУС |
II |
Отгонжаргал |
Тэмүүлэн |
ХШУС |
II |
|
|
Базаррагчаа |
Ариунзаяа |
ХШУС |
II |
Гаваасүрэн |
Бүрэнтогтох |
ХШУС |
II |
|
|
Энхбаатар |
Энхжин |
ХШУС |
III |
Надмид |
Жаргал |
ХШУС |
III |
|
|
Баттулга |
Өгөөмөр |
ЭЦДС |
III |
Баатарцогт |
Үүрийнчимэг |
ҮТС |
III |
|
|
Сумъяа |
Энхсаруул |
ЭЦДС |
III |
Мөнхсайхан |
Мядагмаа |
ХШУС |
III |
|



Химийн олимпиадад идэвхтэй оролцсон болон Улсын Химийн XXXI олимпиадад оролцох эрх авсан бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!
ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.