УТИС - Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль - Физикийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Төгсөгчдийн холбоо” цуврал лекц 2023.03.28 нд цахимаар болlлло.
Тус лекцэд ҮЭИ - ангийн 2021 оны төгсөгч, Грийн Групп ХХК, Аудитын алба, үйл ажиллагааны аудитор Э.Түвшин-Ундралыг урьж оролцууллаа.

Зочин илтгэгч маань анхны ажлын гараа болон өөрийн ажлын газраа танилцуулаад оюутан дүү нартаа ажил, мэргэжлийнхээ талаар үнэтэй зөвлөгөө өгч өөрийнхөө компанид дадлага хийх боломжийн талаар мөн өөрийн эзэмшсэн мэдлэг, чадвар, чадамжийг мэргэжлийн салбартаа зөв, зохистойгоор ашиглахын тулд хүн бүр дотоод, гадаад ур чадваруудаа өөртөө байнга хөгжүүлэх шаардлагатай, нээлттэй чөлөөтэй ярилцаж байхыг зөвлөсөн үр өгөөжтэй, харилцан суралцсан сайхан лекц болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээнд зочноор оролцож өөрийн мэдлэг туршлагаасаа цаг заваа зориулан харамгүй хуваалцаж, нээлттэй ярилцсан зочин илтгэгчдээ, тэнхимийн багш нартаа мөн хүрэлцэн ирсэн Хүрээлэн буй орчны инженерийн 1-3 дугаар курсийн оюутнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
ФИЗИКИЙН ТЭНХИМ
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.