ХШУС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2024 оны 4-р сарын 02-ны өдөр боллоо. Хуралд нийт 8 доктор оюутан хамрагдаж, илтгэл тавилаа.
Математикийн тэнхимийн ахлах багш Т.Гэрэлтуяа "Тэтгэврийн даатгалын хураамжийг оновчтой төлөвлөх бодлого, симуляц" сэдэвт илтгэлээр нэгдүгээр байр, Химийн инженерчлэлийн салбарын сургалтын мастер М.Энхтуяа "Читосан суурьтай шингээгч материалын хүнд ба үнэт металлуудыг шингээх судалгаа" сэдэвт илтгэлээр хоёрдугаар байр, Физикийн тэнхимийн багш Б.Одонтуяа "Хоёр хэмжээст материалын судалгаа" сэдвээр гуравдугаар байрд тус тус шалгарлаа.


Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон багш, оюутан нартаа эрдэм шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье.
ХШУС-ИЙН ЗАХИРГАА
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.