ХШУС-ийн Математикийн тэнхимийн багш Ө.Уянга, “Статистик” хөтөлбөрийн 7 оюутан “Sakura Science Exchange Program”-ийн дэмжлэгээр 2025 оны 01-р сарын 06-ний өдрөөс 01-р сарын 10 өдрийг хүртэлх хугацаанд Японы Кумамото их сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн сургуультай танилцан, мэргэжлийн сургалт, соёлын хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.
Сургалтын хүрээнд Японы Кумамото Их сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн Сургуулийн профессор Naoyasu Kita “Neural Network Program”, “Semi-Conductor” лекцүүдийг хэлэлцүүлж, дээрх сэдвийн хүрээнд оюутнууд код бичих сонирхолтой сургалтад хамрагдлаа.
Соёлын хөтөлбөрийн хүрээнд Кумамото хот дах “Water Science Museum”, “Reihoku thermal power plant” (Reihoku-ийн дулааны цахилгаан станц) танилцах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Залуу судлаач багш, “Статистик” хөтөлбөрийн оюутнуудад “Sakura Science Exchange Program”-д хамрагдаж Япон улсын соёл, техник технологийн дэвшилтэй танилцах боломж олгосон Япон улсын Japan Science Technology Agency (JST), Японы Кумамото Их сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн Сургуулийн профессор Naoyasu Kita-д талархал илэрхийлье.
ШУТИС, ХШУС, Математикийн тэнхим
ТАЛАРХАЛ
Архангай аймгийн ЕБС-ийн багш нарт зориулсан Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Улсын химийн XXXIV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
ХШУС-ийн профессор, багш, судлаачдын “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Математикийн тэнхимийн эрхлэгч асан Т.Бавуудоржийн нэрэмжит ШУТИС-ийн оюутны математикийн XXVIII олимпиадыг 2025.03.14-2025.04.05-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.