
Математикийн тэнхимийн Статистик /герман/ хөтөлбөрийн 2-р курсын оюутнууд Saxon Student Mobility Program – Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их Сургуульд 2025.04.01-2026.03.31 хооронд 1 жилийн хугацаатай 100 хувийн тэтгэлгээр суралцахаар явлаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд оюутнууд мэргэжлийн хичээлүүдийг герман хэл дээр сонгон судалж, 1 жилийн дараа үргэлжлүүлэн ШУТИС-даа суралцан төгсөх юм.
Хөтөлбөрт хамрагдахад тусалж дэмжсэн Саксон мужийн Их, Дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгч Д.Болормаа болон математикийн тэнхимийн багш нартаа баярласанаа илэрхийлье.
ХШУС-ийн Математикийн тэнхим
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ