ШУТИС-д MJEED төслийн хэрэгжилтийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиумын 2025 оны 10 сарын 01-ний өдрийн нэг онцлох үйл явдал нь ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль (ХШУС) болон Япон улсын Кумамoто Их Сургуультай хамтарсан “Хэрэглээний Математик” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа байлаа.
Тус үйл ажиллагаанд ШУТИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н. Эрдэнэхүү болон Кумамoто их сургуулийн Профессор Yasuyuki Morita нар “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” хамтарсан бакалаврын хөтөлбөрийн гэрээг үзэглэв.

“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын хамтарсан хөтөлбөр нь 2026-2027 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Элсэгчид нь ШУТИС-д 2.5 сурсны дараа тодорхой шаардлага шалгуур хангасан суралцагчид Кумамото их сургуульд үргэлжлүүлэн 2 жил суралцан төгсөж, Кумамото их сургууль болон ШУТИС-ийн хос диплом эзэмшинэ. Хэрэглээний математик хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр болон гэрээг боловсруулах нөр их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Математикийн тэнхимийн профессор Б.Очирбат, профессор Д.Нямсүрэн, ахлах багш Т.Гэрэлтуяа болон Кумамото их сургуулийн профессор Naoyasu Kita нарт гүн талархал илэрхийлье

ХШУС-ИЙН ЗАХИРГАА
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ