ШУТИС, ХШУС-ийн АНУ-ын Батлан хамгаалах яамны санхүүжилттэй ONR#: N62909-23-1-2035” төслийн багийн гишүүд 12 сарын 08-ны өдрөөс 12 сарын 12-ны өдрүүдэд БНСУ-д томилолтоор ажиллалаа.
Томилолтын хугацаанд БНСУ-ын Бусад хотод зохион байгуулагдсан дэвшилтэт материал ба тоног төхөөрөмжийн 14 дэх удаагийн “ICAMD 2025” олон улсын хуралд 4 илтгэл хэлэлцүүлсэн болно. Энэхүү хуралд 22 орны 1200 орчим судлаачид оролцон, хоёр хэмжээст материал, нано шинжлэх ухаан, эрчим хүч, биоэлектроник, фотоник, спинтроник, квант компьютер болон хиймэл оюун ухааны талаарх сүүлийн үеийн үр дүнгээ хэлэлцүүлж, харилцан туршлага солилцсон байна. Хурлын үеэр Монгол-Солонгосын судлаачдын хамтарсан 2 дахь удаагийн “МКАМ 2025” эрдэм шинжилгээний салбар хурал зохион байгуулагдлаа.
Хуралд оролцсон Монгол судлаачид

Багийн гишүүдийн илтгэл хэлэлцүүлж буй байдал.
Мөн багийн гишүүд өөрсдийн судалгааны ажлын хамтрагч Инчоны үндэсний Их сургуулийн “Материалын дизаины тооцооллын төв”, Улсаны Их Сургуулийн CVD, PVD, STM–ийн лабораториудын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцсоны зэрэгцээ цаашдын хамтарсан судалгааны боломжийн талаар санал солилцов.
Багийн гишүүд ИҮИС болон Улсаны их сургуульд төгсөгчдийн хамт
Мөн ХШУС-ийн Физикийн тэнхимийн хэрэгжүүлдэг “Нано шинжлэх ухаан, инженерчлэл” хөтөлбөрийг төгсөж, БНСУ-д магистр, докторын түвшинд суралцаж буй төгсөгчдийнхөө сургалт, судалгаа болон ахуй байдалтай танилцлаа.

Улсаны их сургуулийн CVD ба PVD/STM лабораторид.

ШУТИС-ийн “Нано шинжлэх ухаан, инженерчлэл” хөтөлбөрийн 2023-2024 оны төгсөгч Б.Амаржаргал, О.Сансармаа нар судалгааны ажлаа танилцуулж байна.
Төслийн багийн гишүүдийг олон улсын хуралд оролцож, их сургуулиуд дээр ажиллах боломжийг бүрдүүлсэн ИҮИС-ийн профессор Д. Одхүү, Улсаны их сургуулийн судлаач, доктор Д.Ганбат, томилолтоор ажиллах боломжийг бүрдүүлсэн АНУ-ын засгийн газрын Батлан хамгаалах яам, ШУТИС-ийн ХШУС-ийн захиргаанд талархал илэрхийлье.
Төслийн багийн хамт олон
ШУТИС, ХШУС-д АНУ-ын Батлан хамгаалах яамны санхүүжилттэй хэрэгжиж байгаа “ONR: N62909-23-1-2035” төслийн багийн гишүүд БНСУ-д томилолтоор ажиллалаа.
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа.
2025 оны 9-р сарын 26-нд ДААД байгуулагдсаны 100 жилд зориулсан хурлыг ШУТИС, ГЭСЯ, ДААД Клуб төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе