Зорилго:
Оюутан, суралцагчдын судалгааны ур чадварыг хөгжүүлж, салбарын тулгамдсан асуудлыг хөндсөн, шинэлэг санаа бүхий, өмнө нь хэвлэгдээгүй шилдэг өгүүллийг шалгаруулан нийтийн хүртээл болгох.
Хамрах хүрээ:
ХШУС-ийн бакалавр оюутнууд оролцоно.
Зохион байгуулагч:
ХШУС-ийн Эрдэм шинжилгээний алба, Тэнхимүүд
Хурлын ерөнхий зохион байгуулалт: Хурлыг 2 үе шаттай зохион байгуулна.
Нэгдүгээр шат- Салбарын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал: ХШУС-ийн салбарууд бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, салбар бүрээс 3 хүртэлх илтгэлийг шалгаруулан дараагийн шатанд оролцох эрх олгоно.
Хоёрдугаар шат- ХШУС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал: Салбар бүрээс шалгарсан илтгэлүүдийг сургуулийн нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шилдэг 3 илтгэлийг шалгаруулна.
Хурлын огноо:
|
Салбарын хурал: |
2026 оны 03 сарын 2-6 |
|
|
II ШАТ |
ХШУС-н хурал |
2026 оны 03 сарын 12 |
Илтгэлд тавигдах үндсэн шаардлага:
Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага:
Шалгаруулах журам:
· Салбар тус бүрээс шалгарсан эхний 3 илтгэлийг сонгон, ХШУС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ.
· Нэгдсэн хуралдааны шүүгчдийн үнэлгээгээр бакалаврын оюутны шилдэг 3 илтгэлийг шалгаруулж, шалгарсан эхний 3 илтгэлийг ШУТИС-ийн “Эрдмийн чуулган”-д оролцуулна.
Шагнал урамшуулал:
|
Төрөл |
Байр |
Урамшуулал |
|
Бакалавр |
1-3 |
ХШУС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 600000 төгрөг) |
Жич: 3-аас доош тооны бүтээл шалгаруулалтын тухайн ангилалд бүртгэгдсэн бол шалгаруулалт явуулж, урамшуулахгүй.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.