Олон улсын математикийн “Пи тооны өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа
delger

АНУ-ын физикч Ларри Шоу (Larry Shaw)  3-р сарын 14-ний өдрийн 1 цаг 59 минут 26 секунд нь π тооны эхний найман цифртэй давхцаж байгааг ажиглан 1988 онд АНУ-ын Сан-Франциско хотын Эксплораториум шинжлэх ухааны музейд анх удаа “Пи тооны өдөр”-ийг тэмдэглэснээс хойш жилээс жилд  улам бүр хамрах хүрээгээ тэлж, дэлхийн олон орнуудад тэмдэглэдэг болж байна. 

ШУТИС-ийн ХШУС-ийн Математикийн тэнхим нь жил бүр уламжлал болгон Дэлхийн математикийн өдрийг “Пи тооны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Хурлыг ХШУС-ийн захирал Б.Тунгалагтамир нээж үг хэлж, ХШУС-ийн статистик /Хятадтай хамтарсан/ 1-р курсийн оюутан Х.Өнөржаргал үндэсний хөгжмийн зэмсгээр урлагийн тоглолт үзүүллээ.

      

Тус хурлаар ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуучууд Пи тооны хэрэглээ, Математикийн шинжлэх ухааны сонирхолтой сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэн нээлттэй ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.  

  • “Пи бидний өдөр тутмын амьдралд” сэдвээр Н.Ундармаа (ХШУС, Статистик III)
  • “Пи тоог хэн нээсэн бэ?” сэдвээр Х.Дөлгөөн-Учрал (ХШУС, Статистик I)
  • “Яагаад Пи тоо хэзээ ч дуусдаггүй вэ?” сэдвээр Б.Отгонсувд (ХШУС, Статистик I)
  • “Пи тооны тухай баримтууд” сэдвээр Б.Ундармаа (ХХҮДС, Хоол зүйч, шим судлал I)
  • “Хэрвээ Пи тоо 3.14 биш байсан бол дэлхий ямар байх байсан бэ?” сэдвээр О.Сийлэн (ХХҮДС, Микробиологи I)
  • “Сансраас байгаль хүртэлх нууц геометр” сэдвээр Э.Энхчимэг (БАС, Усан хангамж, ариутгах татуургын инженерчлэл II)
  • “Пи тооны түүх” сэдвээр Ө.Азбилэг (ХХҮДС, Хоол зүйч, шим судлал I)
  • “Пи тоо бидний эргэн тойронд” сэдвээр О.Саруул-Ундрал (ХШУС, Статистик I)
  • “Пи тоо ба дугуй” сэдвээр Г.Анаржин (ХШУС, Статистик I) илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ.

   

Өдөрлөгийн үйл ажиллагаанд зориулсан “Пи тооны үзэсгэлэн” -д ХШУС, БАС, ХХҮДС-ийн оюутнуудын бүтээлүүд тавигдав.

  

Манай өдөрлөгт идэвхтэй оролцож, илтгэл хэлэлцүүлсэн болон бүтээлээ ирүүлсэн оюутан нартаа Математикийн тэнхимийн хамт олны өмнөөс талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөж байна.  

 

Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль

Математикийн Тэнхим