2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Физикийн тэнхимийн сурган заах арга зүйн ээлжит семинар амжилттай зохион байгуулагдлаа. Семинарт ХШУС-ийн Сургалт, чанарын албаны дарга Ц.Балжинням болон Физикийн тэнхимийн багш нар оролцов.
Семинарын хүрээнд ШУТИС-д англи хэл дээр хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн оюутнуудад заагдаж буй “Физик I” хичээлийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнөж, уг хичээлийг заасан багш Г.Мөнхсайхан танилцуулга хийлээ. Хичээл нь бүрэн англи хэл дээр явагдсан бөгөөд лекц, семинар, лабораторын материалыг тухай бүрд нь сургалтын цахим системд байршуулж, оюутнуудын суралцах үйл ажиллагааг дэмжин ажилласан байна.
Семинарын үеэр багш англи хэл дээрх физикийн хичээл заахад тулгарсан зарим асуудал болон шийдлийн талаар танилцуулж, оюутнуудын идэвх, чармайлт сайн байсан нь суралцах үйл явцад эерэг нөлөө үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Энэхүү семинар нь англи хэл дээрх сургалтын чанарыг сайжруулах, оюутнуудын суурь мэдлэгийг бэхжүүлэх, сургалтын арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр туршлага, санал солилцох чухал арга хэмжээ боллоо.



ХШУС-ийн Физикийн тэнхим
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.