УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛ МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ
delger

 “Дэлхийн болон Монгол Улсын ус, цаг уур”-ын өдрийг тохиолдуулан 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газраас байгалийн ухааны мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан салбарын үйл ажиллагаа, ажил мэргэжлийг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ХШУС-ийн физикийн тэнхимийн дэд профессор О.Энхцолмон, багш Ч.Даваасүрэн болон ХБОИ-ийн бакалаврын хөтөлбөрийн 2-4 дүгээр курсын 15 оюутан оролцлоо.

Оюутнууд цаг агаарын урьдчилсан мэдээ боловсруулах аргачлал, суперкомпьютерийн хэрэглээ, хиймэл дагуулын тандан судалгаа болон салбарын судалгааны хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцав

       

       

                                                               ХШУС, ФИЗИКИЙН ТЭНХИМ