Erasmus+ GREB, GATE болон PAWER төслүүд нь 2016 оноос ШУТИС- д хэрэгжиж эхэлсэн бөгөөд Итали, Австри, Швед зэрэг орнуудтай хамтран сургалтын чанарыг сайжруулах, олон улсын туршлагыг нутагшуулах, шинэ хөтөлбөр боловсруулах чиглэлээр ажиллаж ирлээ.

Тус төслийн хүрээнд БАС-д “Green Building Engineering” буюу ногоон барилгын инженерчлэлийн төслийн лаборатори байгуулагдсан. Энэ лаборатори нь барилгын салбарт орчин үеийн, тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн сургалт, судалгааг дэмжих зорилготой. Энэ нь Монголын их дээд сургуулиудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, оюутнуудын боловсролын чанарыг Европын стандарттай ойртуулсан томоохон алхам болсон юм.

Тус төслүүдийг хамтран хэрэгжүүлсэн Итали улсын Абруццо мужийн Лакуила (L’Aquila) хотын Их Сургуулийн проректор, математикийн профессор Бруно Рубиногийн урилгаар төслийн солилцооны дагуу ШУТИС-ийн 4 багш Лакуила хотын их сургуульд томилолтоор ажиллаа. L’Aquila их сургууль (ЛИС) нь Италийн төв хэсэгт байрлах нэр хүндтэй улсын их сургууль бөгөөд 1952 онд байгуулагдсан, өнөөдөр 19,000 гаруй оюутан суралцаж буй томоохон боловсрол, судалгааны төв юм. Тус их сургууль нь шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлээр өргөн хүрээний хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд ШУТИС тус төслөөр нэг физикийн багшийг солилцоонд хамруулсан.

Профессор Анна Тоццигийн удирдаж буй Green Engine, Quartz төслүүдийн хуралд сууж, ЛИС-ийн математикийн тэнхимийн багш нартай уулзав. Хамтарсан хөтөлбөр зохион байгуулдаг их дээд сургуулиудын консорциумтай зөвшилцөн ахисан түвшний оюутнуудыг солилцох боломжтойг проректор Бруно Рубино хэллээ. Үүгээр Европын орнуудын туршлага дээр үндэслэн шинэ төсөл боловсруулах боломж бүрдэж байна.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.