“Физикийн хичээлийн нээлттэй өдөрлөг-2015” амжилттай зохион байгуулагдлаа.
ХШУС-ийн Физикийн тэнхимээс зохион байгуулсан Физикийн хичээлийн нээлттэй өдөрлөг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус өдөрлөгт физикийн тэнхимийн нийт багш, ажиллагсад оролцож Физик-1, Физик-2, Хэрэглээний физик хичээлийг судалж буй 800 орчим оюутанд үйлчилгээ үзүүллээ. Энэ өдөрлөгийн хүрээнд оюутнуудын хичээл сурлагын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор багш нар дээрх хичээлүүдийн семинарын бодлого, жишиг тест тайлбарлах, бие даалтын болон лабораторийн ажилд туслах, үнэлгээ өгөх ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Өдөрлөгийн үеэр Г.Зоригт, Ч.Алдармаа, Б.Аззаяа, Б.Булгансайхан, Д.Наранчимэг, Т.Тунгалаг зэрэг багш нар 6 төрлийн сургалт явуулсан бөгөөд сургалтанд 200 орчим оюутан хамрагдсан байна.
Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан нийт багш, ажиллагсад болон үйл ажиллагааг дэмжиж ажилласан ХШУС-ийн Захиргаанд талархал илэрхийлье.
Физикийн тэнхим
Нийтэлсэн:М.Амгалан
Математикийн тэнхимийн эрхлэгч асан Т.Бавуудоржийн нэрэмжит ШУТИС-ийн оюутны математикийн XXVIII олимпиадыг 2025.03.14-2025.04.05-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
ХШУС-ийн магистр, доктор оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXV олимпиадыг амжилттай зохион байгуулагдлаа.
ИТДБ төслийн санхүүжилтээр ХШУС-ийн лабораториудын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн сайжрууллаа
ХШУС-ийн Статистик /герман/ хөтөлбөрийн оюутнууд ХБНГУ-ыг зорилоо