ШУТИС-ийн багш нарын спортын 5 төрөлт тэмцээн нь жил бүр уламжлал болон 2 үе шаттай явагддаг, хамт олны эв нэгдэл, бүтээлч хамтын ажиллагааны нэгэн хэлбэр болсон спортын баяр юм. Тэмцээн 2016 оны 1 дүгээр сарын 11-16-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгуулж аваргуудаа шалгарууллаа.
Тус тэмцээнд ХШУС-ийн Ч.Ням ахлагчтай Волейболын эмэгтэй баг тамирчид II байр мөнгөн медаль, сагсан бөмбөгийн төрөлд О.Баатарзоригт ахлагчтай эрэгтэй баг тамирчид I байр алтан медаль, ширээний тэннис V байр, шатар IV байр, сагсан бөмбөгийн төрөлд О.Баатарзоригт /эр/, Б.Тайгынтуяа /эм/ нар ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор, багийн нийт дүнгээр I байранд шалгарлаа. Нийт ХШУС-ийн багш нарын төлөөлөл болж оролцсон тамирчиддаа баярлалаа.


Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.