ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын багш М.Наранцэцэг, Ю.Ганчимэг Физикийн тэнхмийн багш Г.Цэрмаа нар нь 2016 оны 03 дугаар сарын 02-12-ны өдрүүдэд “М-JEED: Инженер технологийн Дээд Боловсрол” төслийн хүрээнд Япон улсын Нийгата Технологийн дээд сургууль, Нийгата их сургууль, Цукубагийн Материал Судлалын Үндэсний Хүрээлэн, Акита Их Сургуулиудад “M-JEED 1000 ENGINEERS” төслийн хамрах хүрээ, зорилго, хүрэх үр дүнг илтгэн танилцуулав.
Тус сургуулийн багш нар “Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа, хөгжүүлэлт” судалгааны багийн дэд координаторууд бөгөөд харилцан үр бүтээмжтэй хамтарсан судалгааг бий болгох үүднээс өөрсдийн судалгааны ажлын түвшинг илтгэн танилцуулж Япон талын их сургууль, судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны ажлын чиглэлүүд, лабораторийн тоног төхөөрөмжтэй танилцав.
Тус сургуулийн багш нар нь хамтарсан судалгаа хийх харилцан ойлголцолын санамж бичгийг Японы Нийгатагийн их сургуулийн хими ба химийн инженерийн салбар, Цукубагийн Материал Судлалын Үндэсний Хүрээлэнтэй хийх боломжтой болов.
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.