“Шинжлэх ухааны хөгжилд математик хэрэглээний хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 3 дугаар сарын 25-нд ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулиас амжилттай зохион байгууллаа. Тус хуралд инженерийн математик боловсрол, цахим сургалт, математик сургалтын технологийн шинэчлэл, математикийн онол болон хэрэглээний асуудлууд, оновчлол ба симуляци, инженер техникийн, нийгэм эдийн засгийн асуудлуудын математик шийдэл зэрэг өргөн агуулгаар их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаач багш нар чууллаа.
Эрдэм шинжилгээний хурал нь их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөр, бүтцээ шинэчлэн сайжруулж байгаа өнөө үед математикийн хичээлийн зорилго, агуулгыг оюутны сэтгэх чадвар, хувь хүний болон нийгмийн төлөвшлийн чадваруудад тулгуурлан оюутны бие дааж сурах чадварыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг уян хатан болгох, багш нарынхаа заах арга зүйг сайжруулах асуудал бидний өмнө тулгамдсан асуудлуудыг хөндөж, бүтээлч сэтгэлгээтэй багш судлаачдыг бэлтгэх, судалгааны ажлын үр дүнг бизнес инновацийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чиглэгдэж байлаа.
Математикийн Тэнхим



Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.