SAT төслийн тэтгэлэгт хамрагдсан судлаачдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх семинар 2016 оны 09-р сарын 08-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн Е-604 тоотод болж өндөрлөлөө.
Хурлыг нээж ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш, Erasmus Mundus SAT төслийн координатор проф Claudio Migliaresi нар үг хэллээ. Уг семинарт ХШУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч Доктор, дэд проф Г.Мөнхсайхан, Математикийн тэнхимийн ахлах багш Доктор Ц.Балжинням нар өөрсдийн судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэв. Мөн Италийн Trento их сургуулийн проф Claudio Migliaresi, проф Antonella Motta, Португал Улсын Minho их сургуулийн проф Rui Reis, Өмнөд Солонгос Улсын Chonbuk их сургуулийн проф Gilson Khang нар илтгэл хэлэлцүүллээ.

Нийтэлсэн: М.Амгалан
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.