Физикийн тэнхимийн эрхлэгч доктор (PhD), дэд профессор Г.Мөнхсайхан
БСШУСайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг гардаж авлаа.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь /2016.09.14/-нд “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу 2016 оны судалгааны тэтгэлгийг шилдэг 10 залуу эрдэмтэнд олголоо. .png)
Физикийн тэнхимийн эрхлэгч Г.Мөнхсайхан "Молибденитын гадаргууд нанолитографи хийх технологи" сэдэвт судалгааны ажлаараа докторын дараах судалгааны тэтгэлэгт шалгарсан байна.
Тус арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Т.Ган-Эрдэнэ, “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Баттогтох нарын холбогдох албаны хүмүүс байлцав. Тэтгэлгийн хэмжээ 10 сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны залуу эрдэмтэд шалгаруулалтад оролцдог байна. Дээрх тэтгэлгийг 2010 оноос хойш нийт 66 шилдэг залуу судлаачид хүртжээ. Тус тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгдэх юм.
.png)
БСШУСайдын нэрэмжит ГРАНТ хүртсэн залуу судлаач Г.Мөнхсайхан танд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе.
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаа
2016.09.14
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.