ШУТИС-ХШУС-ийн физикийн тэнхимийн багш Д. Номиндарь, С. Туяа нар Солонгос улсын Сонгодо хотноо 2016 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд болсон “Ази номхон далайн орнуудын хиймэл дагуулын мэдээний хэрэглээ” сэдэвт олон улсын VII хуралд амжилттай оролцоод ирлээ.
Тус хуралд ХШУС-ийн физикийн тэнхимийн багш Д. Номиндарь “Хиймэл дагуулын MODIS-ийн мэдээгээр Монгол орны говийн бүсийн газрын доорх усны тархалтыг тодорхойлох нь”, ХШУС-ийн Зайн тандан судлал-Экосистемийн лабораторын багш С.Туяа “Монгол орны хээрийн бүсийн гадаргуугийн (ургамал-хөрс)-ний ууршилтыг хиймэл дагуулын мэдээгээр үнэлэх нь” илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв.
Хуралд оролцох бололцоог олгосон ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, дэд захирал Д. Нямсүрэн, Физикийн тэнхимийн эрхлэгч Г.Мөнхсайхан болон тэнхимийн багш нартаа талархал илэрхийлье.
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа.
2025 оны 9-р сарын 26-нд ДААД байгуулагдсаны 100 жилд зориулсан хурлыг ШУТИС, ГЭСЯ, ДААД Клуб төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе
МОНГОЛЫН ОЮУТНЫ МАТЕМАТИКИЙН XXXIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар