“ШУТИС-ийн Спорт наадам 2016 “ Волейболын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС Спортын наадмын волейболын тэмцээн 2016 оны 11 сарын 7-ноос 12-ны өдрүүдэд ШУТИС-ийн төв байрны спорт заал болон аваргын төлөөх тоглолтууд Спортын төв ордонд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд эмэгтэй 8 баг /БАС, БУХС, ГУУС, МехТС, МХТС, ҮТС,ХШУС, ЭХС/ 2 бүсд , эрэгтэй 9 баг /БАС, БУХС, ГУУС, МехТС, МХТС, ҮТС,ХШУС, ЭрТС, ЭХС/ 3 бүсд хуваагдан урьдчилсан тоглолт явагдаж хагас шигшээ тоглолтод эмэгтэй БАС,БУХС,МХТС, ҮТС багууд, эрэгтэй багуудаас БАС, БУХС, МехТС,МХТС, ЭрТС,ЭХС багууд хагас шигшээ тоглолтонд шалгарч , эмэгтэй багуудаас хүрэл медалийн төлөө ҮТС- БУХС-ийн багууд тоглон 2:1-ийн харьцаатайгаар ҮТС, эрэгтэй багуудаас хүрэл медалийн төлөө ЭрТС-ЭХС-ийн багууд тоглон 2:1 –ийн харьцаатайгаар ЭХСургуулийн баг хожиж медалийн болзол хангалаа.
Эмэгтэй багуудаас МХТС-ЭХС-ийн багууд тоглон 3:1 ийн харьцаатайгаар МХТС-ийн баг, эрэгтэйчүүдээс БАС-БУХС-ийн багууд тоглон 3:0 харьцаатайгаар БУХС-ийн багууд аваргалалаа.
Эмэгтэй тамирчдаас Д.Отгонцэцэг ҮТС, эрэгтэй тамирчдаас Б.Баттулга БАС нар тэмцээний “Шилдэг тоглогч” -оор шалгарлаа.
Тэмцээний дүн: Эмэгтэй багуудаас :
Алтан медаль Г.Хонгорзул ахлагчтай МХТСургууль
Мөнгөн медаль О.Энхгэрэл ахлагчтай ЭХСургууль
Хүрэл медаль Д.Отгонцэцэг ахлагчтай ҮТС ургууль
эрэгтэй багуудаас
Алтан медаль Б.Тэлмэн ахлагчтай БУХСургууль
Мөнгөн медаль Б.Баттулга ахлагчтай БАСургууль
Хүрэл медаль Э.Энхтөр ахлагчтай ЭХСургуулийн багууд тус тус эзэллээ.
Тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
Биеийн Тамир Спортын Тэнхим
Химийн олимпиад
“ХШУС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал -2026” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж
ХШУС-ийн багш, ажилтнууд Монгол Улсын төрийн дээд цол, одон, медалиар шагнагдлаа
ШУТИС, ХШУС-д АНУ-ын Батлан хамгаалах яамны санхүүжилттэй хэрэгжиж байгаа “ONR: N62909-23-1-2035” төслийн багийн гишүүд БНСУ-д томилолтоор ажиллалаа.
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа