2017 оны 1-р сарын 5-наас 11-нд ХШУС-ийн профессор И.Сүхбаатар, дэд профессор Я. Базарсад, ахлах багш В. Батзориг, багш Ж. Далхсүрэн нар Нанжин хотод БНХАУ-ын NARI групптэй хамтарсан “Шинэ технологи тэдгээрийн хөгжил” сэдэвт сургалтанд хамрагдлаа.
.jpg)
Сургалтаар, Хятад улсын цахилгаан эрчим хүчний хуваарилалт, түгээлт, хяналтын сүлжээний 88%-ийг хариуцдаг NARI группийн сэргээгдэх эрчим хүчний шинэ тоног төхөөрөмжүүд, хяналтын систем, үйл ажиллагааны дараах технологитой танилцав.
Хятад улс агаар усны бохирдолоо хэрхэн шийдвэрлэж байгаа туршлага болон Улаанбаатар хотын агаар усны бохирдлыг бууруулах, утаагүй түлш үйлдвэрлэх, цэвэрлэх байгууламжийн асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх ямар боломж байгаа талаар санал солилцов.
.jpg)
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.