ХШУС-иас зохион байгуулсан "Профессор, багш нарын эрдэм шинжилгээний бага хурал" 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ШУТИС-ийн Е-нээлттэй институтын хурлын танхим (E-405)-д амжилттай зохион байгуулагдаж хурлын хөтөлбөрийн дагуу нийт 9-н илтгэл хэлэлцэж шалгарсан 4-н илтгэлийг ШУТИС-ийн профессор, багш нарын “Эрдмийн чуулган-2017”-д оролцуулахаар бүтээлүүдийг стандартын дагуу бичиж, бүртгэлийн нэрсийн хамт холбогдох албад хүргүүллээ.
I байр -МТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) В.Өлзийбаяр
II байр-МТ-ийн профессор, доктор (Sc.D) Д.Цэдэнбаяр
III байр-ФТ-ийн багш, доктор (Ph.D) С.Туяа
IV байр-ХИС-ын дэд профессор, доктор (Ph.D) Д.Илчгэрэл нар тус тус эзэллээ.
Мөн 2015, 2016 онд докторын зэрэг хамгаалсан багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын танилцуулга, үзэсгэлэнг ШУТИС-ийн профессор, багш нарын “Эрдмийн чуулган-2017”-д танилцууллаа.


Өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээрээ ХШУС-ийн "Профессор, багш нарын эрдэм шинжилгээний бага хурал"-д оролцсон нийт профессор, багш нартаа цаашдын эрдмийн ажилд нь улам их амжилт хүсье.
Мөн бидний урилгыг хүлээн авч хуралд өөрсдийн цаг заваа гарган шүүгчээр оролцсон профессор, багш нар, бусад багш нартаа баярлаж, талархсанаа илэрхийлье.
ХШУС-ийн Захиргаа
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.