ХШУС-ийн Физикийн тэнхимийн бакалавр оюутны
эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Физикийн тэнхмээс зохион байгуулсан "Бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал" 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж хурлын хөтөлбөрийн дагуу нийт 11 илтгэл хэлэлцэж шалгарсан 3 илтгэлийг ХШУС-ийн Доктор, магистр, бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцуулахаар болов.
Хуралд
I байрыг ҮЭИ-IV курсын оюутан Б. Гарьдмагнай (удирдагч Г.Зоригт) “Сул хүчиллэг ба шүлтлэг ус гарган авах”,
II байрыг ИФ-IV курсын оюутан Г.Болор, Г.Мөнгөнцэцэг нар ( удирдагч Доктор Г.Мөнхсайхан) “ПСМ бүхий түлшний элементийн термодинамикийн болон зөөлтийн үзэгдлийн судалгаа”
III байрыг ИФ-IV курсын оюутан Л.Сандагдорж (Доктор, дэд проф Б.Намжилдорж )
“ Цементэн зуурмагийн урсалтын шинж чанарт идэвхит эрдэс нэмэлтийн үзүүлэх нөлөө”

сэдвүүдээр тус тус эзлэв.
Мөн дараах 3 илтгэлийг бүтээлийн уралдаанд оролцуулахаар шалгаруулав.
I. Б. Гарьдмагнай ҮЭИ-IV курс (удирдагч Г.Зоригт) “Сул хүчиллэг ба шүлтлэг ус гарган авах”
II. Г.Онон, А.Бат-Оргил, Б.Баттулга ҮЭИ-II курс (удирдагч Доктор С.Туяа ) “Хөвсгөл аймагт загас үржүүлэх боломж”
III. Г. Сосорбарам, Э.Амаржаргал ҮЭИ-II курс (удирдагч Н.Чимэдцогзол) “Батарей болон түүний хор хөнөөл”
Бидний урилгыг хүлээн авч хуралд шүүгчээр оролцсон багш нар болон хамтран ажилласан бусад багш нартаа баярлаж, талархсанаа илэрхийлье.
Физикийн тэнхим
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.