ХШУС-иас жил бүр зохион байгуулдаг "Доктор, магистр, бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал" 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын танхим (E-405)-д амжилттай зохион байгуулагдаж хурлын хөтөлбөрийн дагуу нийт 17-н илтгэл хэлэлцэх байснаас 2 илтгэгч хүндэтгэх шалтгааны улмаас оролцоогүй. Илтгэлүүдэд 6-н бакалавр, 3-н магистрант, 6-н докторант оролцож, өөрсдийн судалгааны үр дүнг амжилттай хэлэлцүүллээ.
Бакалавр оюутан
I байр -ХИС-ын бакалавр оюутан Г.Отгонзаяа /ХТ-4/
II байр-ФТ-ийн бакалавр оюутан Л.Сандагдорж /ИФ-4/
III байр-ХИС-ын бакалавр оюутан А.Төгсжаргал /АХ-4/, Б. Маралмаа /ХТ-4/
Бакалавр оюутны бүтээлийн уралдаанд
Магистрант
I байр-ХИС-ын магистрант Б. Хулагчин
II байр-ФТ-ийн магистрант Х. Бямбасүрэн
Докторант
I байр-ХИС-ын докторант В.Болормаа
II байр-ФТ-ийн докторант Г.Зоригт нар тус тус эзэллээ.
Үе үеийн оюутнуудын төлөөлөл болж өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээрээ ХШУС-ийн доктор, магистр, бакалавр оюутнын эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутнууддаа цаашдын эрдмийн ажилд нь улам их амжилт хүсье.
Мөн бидний урилгыг хүлээн авч хуралд өөрсдийн цаг заваа гарган шүүгчээр ажилласан ХИС-ын профессор, доктор (Ph.D) И.Сүхбаатар, ФТ-ийн профессор, доктор (Ph.D) Г.Батдэмбэрэл, ХИС-ын дэд профессор, доктор (Ph.D) Д.Бурмаа, МТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Т.Батзул, ФТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Х.Балт-Эрдэнэ нартаа, мөн хүрэлцэн ирж оролцсон багш нартаа маш их баярлаж, талархсанаа илэрхийлье.
Шалгарсан бакалавр оюутнуудыг 4 дүгээр сарын 06-нд болох Монгол улсын ардын багш, академич Ч.Авдайн нэрэмжит оюутны “Эрдмийн XVII чуулган”, 4 дүгээр сарын 27-нд “Оюутны шилдэг бүтээлийн” уралдаан, шалгарсан магистрант, докторант нар 4 дүгээр сарын 05-нд болох “ШУТИС-ийн магистр, доктор оюутны” эрдэм шинжилгээний хуралд оролцуулахаар бүтээлүүдийг стандартын дагуу бичиж, бүртгэлийн нэрсийн хамт холбогдох албанд хүргүүллээ.
ХШУС-Захиргаа
МОНГОЛЫН ОЮУТНЫ МАТЕМАТИКИЙН XXXIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
ШУТИС-ийн профессор, багш судлаачдын “Эрдмийн чуулган 2025“ эрдэм шинжилгээний хуралд ХШУС-ийн багш, судлаачид амжилттай оролцлоо.
ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2025” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
ТАЛАРХАЛ