Оюутны химийн олимпиад боллоо
.jpg)
ШУТИС-ийн оюутны химийн олимпиадыг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж амжилттай сайн оролцож байр эзэлсэн оюутнуудад ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын эрхлэгч П.Мөнхбаатар болон тус салбарын багш нар оролцож шагнал гардууллаа.Олимпиадад “А” болон “Б” бүлгийн тэмцээнд бүрэлдэхүүн сургуулийн нийт 86 оюутан оролцов.
“
"Б” бүлгийн тэмцээнд аналатик химийн ангийн 4 дүгээр дамжааны оюутан Э.Наранцэцэг 1-р байр, хими технологийн ангийн 3-р дамжааны оюутан Б.Уртнасан 2-р байр, хими технологийн ангийн 3-р дамжааны оюутан Б.Мичидмаа 3-р байр, “А” бүлгийн тэмцээнд химийн инженерчлэлийн ангийн1-р дамжааны оюутан Ц.Тэгштулга 1 байр, ЭХС-ийн 1-р дамжааны оюутан Б.Батзаяа 2-р байр, химийн технологийн ангийн 2-р дамжааны оюутан Ц.Барсболд 3-р байрыг тус тус эзэлж амжилттай оролцлоо.
ШУТИС- ийн химийн олимпиадад оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.