ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагт дотоодын санхүүжилтаар хэрэгжүүлсэн “ШУТИС-ийн бакалаврын шатны математик, физик, химийн хичээлүүдийн сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх” төслийн тайлан, оюутан залууст зориулан шинээр тохижуулсан 4-р давхрын чөлөөт талбайг хүлээн авах үйл ажиллагаа зохион байгууллаа.
“ШУТИС-ийн бакалаврын шатны математик, физик, химийн хичээлүүдийн сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх” төслийн үр дүнд бий болсон бүтээлүүд “Хэрэглээний математик-I”,“Хэрэглээний математик-II”,“Ерөнхий хими”, “Органик хими”, “Физик-I”, “Физик-II” олон улсын жишиг сурах бичиг, “Ерөнхий хими”, “Органик хими”, “Физик-I”, “Физик-II” хичээлүүдийн виртуаль лаборатори, цахим сургалтын материал, сургалтын цахим системүүдийг төслийн дэд удирдагч нар танилцууллаа.
Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), профессор Б.Очирбат, Боловсрол эрхэлсэн проректор, доктор (Sc.D), профессор Х.Энхжаргал, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв, МехТС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Цолмонбаатар, ҮТС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ж.Туяацэцэг, Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн захирал, доктор (Ph.D), профессор Ч.Гулнар болон ХШУС-ийн нийт хүрэлцэн ирсэн профессор багш нартаа баярлалаа. Та бүхний номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай.
Мөн оюутан залууст зориулан 4-р давхрын чөлөөт талбайг шинээр тохижуулж өгсөн “Санко маркетинг Монголиа” ХХК-ны хамт олондоо баярлаж, талархсанаа илэрхийлье. Та бүхний цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
ХШУС-ИЙН ЗАХИРГАА
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ