ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР СЭДЭВТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС, ХШУС-ийн Химийн технологи, Үйлдвэрийн экологийн инженер мэргэжлүүдийн сургалтын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлд орох болсонтой холбоотойгоор Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс мэргэжилтнүүдийг урьж, 2018 оны 2-р сарын 27-ны өдөр тус сургуулийн 1-115 өрөөнд семинар зохион байгууллаа.
Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь хөтөлбөрийн төлөвлөлт, хөтөлбөр хэрэгжүүлэх орчин, технологийн нөхцөл, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, суралцагчид чиглэсэн үйл ажиллагаа, багшийн үйл ажиллагаа, сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөрийн үр дүн, үр нөлөө, чанарын үнэлгээ, баталгаажилт гэсэн найман шалгуурын хүрээнд хийгдэх бөгөөд эхний дөрвөн шалгуурыг БМИҮЗ-ийн Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мядагмаа, үлдсэн шалгууруудыг БМИҮЗ-ийн Байгууллагын магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Б.Оюунчимэг нар танилцуулж манай хөтөлбөрийн хорооны гишүүдийн сонирхсон асуултанд хариуллаа. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс бидэнд дахин сургалт зохион байгуулах боломжтой ба сургалтыг 4-р сарын дундуур зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул хөтөлбөрийн хорооны гишүүд идэвхитэй оролцно уу.
Зохион байгуулагч: ХШУС, Химийн инженерчлэлийн салбар
МОНГОЛЫН ОЮУТНЫ МАТЕМАТИКИЙН XXXIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
ШУТИС-ийн профессор, багш судлаачдын “Эрдмийн чуулган 2025“ эрдэм шинжилгээний хуралд ХШУС-ийн багш, судлаачид амжилттай оролцлоо.
ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2025” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
ТАЛАРХАЛ