“Материал судлал ба орчин үе” сэдэвт бакалавр оюутны
улсын эрдэм шинжилгээний хурал болно
ХШУС-ийн химийн инженерчлэлийн салбар, “Материал судлалын төв”, Герман улсад төгсөгч инженерүүдийн “Чөлөөт уул холбоо” ТББ хамтран 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 9 цагт ШУТИС-ийн төв номын сангийн хурлын Е-604 зааланд “Материал судлал ба орчин үе” сэдэвт бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хуралд оролцох бүтээлийг 2018 оны 4 дугаар сарын 25-ны дотор gsaran@must.edu.mn электрон шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
Хурлын зорилго:
Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээ, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулахад энэхүү хурлын зорилго оршино.
Илтгэх сэдвийн хүрээ:
Судалгааны илтгэлд тавигдах шаардлага:
Хуралд холбогдох зарим чухал огноо:
Шагналу рамшуулал:
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогч оюутнуудын илтгэлийг ШУТИС-ийн “Материал судлал ба орчин үе” эрдэм шинжилгээний эмхэтгэлд хэвлэж нийтийн хүртээл болгоно.
Шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг илтгэлийг шалгаруулан тэргүүн, дэд болон гуравдугаар байр тус бүр нэг оюутанд мөнгөн шагнал гардуулна. Үүнд:
I байр Батламж,300.000 мянган төгрөг
II байр Батламж,200.000 мянган төгрөг
III байр Батламж,100.000 мянган төгрөг
Мөн нэг удирдагч багшийг шалгаруулан ивээн тэтгэгч байгууллагын шагналаар урамшуулна.
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.