“Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд” ЭШХ амужилттай байна.
ХШУС-ийн химийн инженерчлэлийн салбараас “Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн ХХТХ-тэй хамтран зохион байгуулав.
ШУТИС-ийн ХШУС, ГУУС, ҮТС, хүнс судлалын эрдэм шинжилгээний төв, ШУА-ийн ХХТХ, Барилга архитектур корпораци ХХК, ЭХЯ, Спейшл майнз ХХК, Мөнх тэтгэгч хүч ХХК зэрэг 11 байгууллагын 90 гаруй эрдэмтэн, багш судлаачид оролцож судалгаа ажлын үр дүнгээ хэлэлцүүлэв.
ЭХЯ-ны түлшний бодлогыг хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн Ж. Батбилэг “сайжруулсан шахмал түлшний туршилт үйлдвэрлэл, үр дүн” сэдэвт илтгэлдээ ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн байгуулсан шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглан угааж, баяжуулсан эрчим хүчний нүүрс (УБЭХН)-ээр шахмал түлш үйлдвэрлэж түүнийг ахуйн хэрэгцээнд ашиглах боломжийг судалсан байна. ШУТИС-ийн хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн судлаач Д.Болормаа “монгол малын маханд агуулагдах эрдэс бодисыг атом шингээлтийн спектрометрийн (aas) аргаар тодорхойлсон дүн”, ХШУС-ийн Физикийн тэнхмийн проф. Г.Мөнхсайхан “механик хуулалтын аргаар гарган авсан молибдений дисульфидын дан үеийн судалгаа” зэрэг олон сонирхолтой илтгэл хийв.
ШУА-ийн ХХТХ-тэй хамтран зохион байгуулдаг ЭШ-ний хурал нь судлаачид харилцан суралцах, туршлага солилцох, энэ салбарын эрдэмтэн судлаачдын хийж байгаа ажлуудыг түгээн дэлгэрүүлэх, нийтийн хүртээл болгох, тэдний оюуны хүчийг нэгтгэх, хамтран ажиллах санаачлагыг өрнүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Судлаачдын судалгааны ажлыг дэмжиж аман илтгэлд I, II байр, ханан илтгэлээс I байр шалгаруулав. ХШУС-ийн залуу судлаач, докторант Ч.Гүнчин хэлэлцүүлсэн илтгэлээрээ II байр, ханан илтгэлээр ХШУС-ийн багш, докторант Л.Нямжаргал нар эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.
ЭШХ-ын шүүгчийн багт ХШУС-ийн багш Д.Илчгэрэл, Ю.Ганчимэг, ХХТХ-ийн ЭША Б.Амарсана, Т.Аззаяа нар амжилттай ажиллаж шүүлт нь мэргэн байлаа.
Архангай аймгийн ЕБС-ийн багш нарт зориулсан Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Улсын химийн XXXIV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
ХШУС-ийн профессор, багш, судлаачдын “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Математикийн тэнхимийн эрхлэгч асан Т.Бавуудоржийн нэрэмжит ШУТИС-ийн оюутны математикийн XXVIII олимпиадыг 2025.03.14-2025.04.05-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
ХШУС-ийн магистр, доктор оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа.