“International Training Workshop on Renewable Energy and
Smart Power Grid Technology” Олон улсын сургалт
ШУТИС, ХШУС-ийн ХИС-ын дэд профессор, доктор (Ph.D)Б.Тунгалагтамир 2018 оны 09 сарын 10-аас 2018 оны 09 сарын 20-ны өдрийг дуустал БНХАУ, Шинжлэх Ухаан Технологийн яам болон Үндэсний Цахилгаан Түгээх Сүлжээ Нари группээс зохион байгуулсан “International Training Workshop on Renewable Energy and Smart Power Grid Technology” олон улсын сургалтанд оролцоод ирлээ.
Сургалтын зорилго: БНХАУ-ын смарт цахилгаан түгээх сүлжээ, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан станцуудын бүтэц, хатуу хаягдал боловсруулах судалгааны хөгжил, өнөөгийн байдал, технологийн хөгжлийн түвшинг таниулах.Олон улсын сургалтаар дамжуулж хамтран ажиллах талаар нэг алхам урагшлуулах
Сургалтын арга:
Лекц, загварчлалын дадлага, үйлдвэрлэлийн дадлага, онол, харилцан санал солилцох бусад технологиудын судалгааг хийх зарчмаар явагдлаа.
Энэхүү сургалтанд нийт арав гаруй улсаас нийт 20 гаруй мэргэшсэн болон зөвлөх инженер, профессор нар оролцоо. Сургалтын үеэр өөрсдийн оронд хэрэгжиж байгаа томоохон төсөл, түүнд тулгарч байгаа технологийн асуудлууд, мөн олон улсын хамтарсан төслийг хэрхэн бий болгож болох талаар санал бодлоо солилцлоо.
Сургалтын үр дүн:
Энэхүү олон улсын сургалтаар бусад орны мэргэшсэн болон зөвлөх инженерүүд, профессор нарын ажлын чиг хандлага, ажил төлөвлөлт, төслийг хэрхэн амжилттай авах, хүлээлгэн өгөх, хэрхэн өөрийн хүссэн үр дүнг гаргаж авах талаар туршлага судалсансайхан сургалт боллоо. БНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн яамнаас сертификат гардуулж, дараа дараагийн сургалтанд түлхүү хамрагдаж байхыг хүслээ.
Архангай аймгийн ЕБС-ийн багш нарт зориулсан Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Улсын химийн XXXIV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
ХШУС-ийн профессор, багш, судлаачдын “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Математикийн тэнхимийн эрхлэгч асан Т.Бавуудоржийн нэрэмжит ШУТИС-ийн оюутны математикийн XXVIII олимпиадыг 2025.03.14-2025.04.05-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
ХШУС-ийн магистр, доктор оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа.