ХШУС-ийн Физикийн тэнхимээс“Физик-Экологийн хэрэглээ-2019” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа
Тус хурлыг тэнхимийн эрхлэгчээр батлуулсан удирдамжийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 10:00 цагаас 17:00 цагийг дуустал хичээлийн 1-р байрны 404 тоот өрөөнд зохион байгууллаа. Хурлыг нээж тэнхимийн эрхлэгч Ч.Алдармаа (док Ph.D) үг хэлж, хуралд оролцогч нарт амжилт хүслээ.
Хуралд доктор оюутны - 7, магистр оюутны - 3, бакалавр оюутны - 13 нийт 23 илтгэл, 44 илтгэгч оролцож, илтгэлээ хэлэлцүүллээ.
Нано шинжлэх ухааны 1- курсын оюутнууд, мөн үйлдвэрийн экологи инженерийн ангийн оюутнууд баг болон ажиллажээ. Нано шинжлэх ухаан болон үйлдвэрийн экологийн хүрээнд олон сонирхолтой илтгэлүүд ирүүлсэнээс дараахь илтгэлүүд шалгарлаа. Үүнд:
Доктор оюутны илтгэлүүдээс:
Магистр оюутны илтгэлүүдээс:
Бакалавр оюутны илтгэлүүдээс:
Тус эрдэм шинжилгээний хуралд оролцсон бүх оролцогч нартаа тэнхимийн зүгээс батламж гардууллаа.



Хурлаас шалгарсан илтгэгч, шүүгчээр ажилласан, оюутнуудаа удирдаж оролцуулсан багш нарт, мөн хурал зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн багш Ч.Даваасүрэн, Э.Хатанболд нартаа талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.
Хурал зохион байгуулсан: Ц.Эрхэмбаяр, Д.Батцэцэг
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.