ШУТИС-ийн оюутны физикийн ХХХI олимпиад
ШУТИС-ийн ХШУС-ийн Физикийн тэнхимээс ШУТИС-ийн харьяа сургуулийн нийт оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ФИЗИКИЙН XXXI ОЛИМПИАД” 3 үе шаттай амжилттай явагдаж 2019 оны 04 дүгээр сарын 14 өдөр дүнгээ гаргалаа. Тус олимпиадад ШУТИС-ийн харьяа ХШУС, БАС, ГУУС, ҮТС, МеТС, ЭХИС, Орхон аймаг дахь Технологийн сургуулийн оюутнууд идэвхтэй оролцлоо. Олимпиад зохион байгуулсан комиссын дүнгээр дараах оюутнууд шалгарч Их, дээд сургуулиудын дунд явагддаг Улсын Физикийн олимпиадад оролцох эрх авсан байна. Амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсэн, олимпиадын удирдамжинд тусгасаны дагуу эхний I, II, III байранд шалгарсан доорхи 6 оюутныг энэ улиралд сонгон суралцаж байгаа Физик-1, Физик-2 хичээлийн улирлын шалгалтын 30 оноог шууд тооцож, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.
ШУТИС-ийн оюутны физикийн ХХХI олимпиадын дүн
|
№ |
Оюутны нэр |
Оюутны код |
Шифр |
II оноо |
III оноо |
Нийт оноо |
Дүн |
|
1 |
С.Хаш-Ананд |
B181100736 |
1-401-106 |
4 |
24 |
28 |
I |
|
2 |
О.Түмэнхүслэн |
B181020101 |
1-401-100 |
6 |
17 |
23 |
II |
|
3 |
Э.Тамир |
B181350725 |
1-401-103 |
5 |
15 |
20 |
II |
|
4 |
Б.Долгормаа |
B181100705 |
1-401-105 |
4.5 |
13 |
17.5 |
III |
|
5 |
Г.Одмаа |
P.EL18D007 |
1-401-104 |
4.5 |
12 |
16.5 |
III |
|
6 |
М.Цолмонбаатар |
B181150039 |
1-401-101 |
6 |
10 |
16 |
III |
“ ФИЗИКИЙН ХХХI ОЛИМПИАД” олимпиадын явц, Шагнал гардуулалт
.png)
.png)
Оюутнууд олимпиадын даалгавар гүйцэтгэж байгаа байдал
.png)
Физик олимпиадад оролцсон Орхон аймаг дахь технологийн сургуулийн багш оюутнууд
.png)
.png)
Физикийн олимпиадын шагнал гардуулалт
Зохион байгуулсан Физикийн тэнхим
2019.04.17
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.